
Азийн орнуудад олборлосон нийт алтны 91 хувийг Хятад, Индонез, Узбекистан, Казахстан, Филиппин, Монгол гэсэн зургаан улс олборложээ. Эдийн засаг, тэр дундаа үнэт металл судлалын чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг “GFMS” компаниас гаргасан “GFMS Gold Survey 2016” судалгаанаас үзвэл, 2015 онд БНХАУ 458.1 тонн алт олборлосон нь өмнөх оныхоос 14 хувиар өссөн, түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Жагсаалтыг тэргүүлэгчдийн эгнээнд орсон Индонез улс 134.3, Узбекистан 83.2, Казахстан 47.5, Филиппин 46.8, Монгол Улс 31.3 тонн алт олборлосон байна. 2015 онд дэлхийн хэмжээнд алт олборлолт ердөө нэг хувиар өсөж, 3158 тонн болжээ.