
С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй хүмүүсийг саатуулан, шалгаж улмаар прокуророос тэдэнд яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэрэг нууцын зэрэглэлд багтаж буй учир УЕПГ-аас нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзаж буй.
Тэгвэл уг хэрэгтэй танилцаж, шүүх хуралд оруулах шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Алдарыг томилжээ. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр тогтоосон журмын дагуу түүний нэрийг дэвшүүлсэн гэнэ.