
БНХАУ, ОХУ-тай хийсэн хэлэлцээр ёсоор бол бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд эдгээр улс руу нэвтрэх авто замын шалган нэвтрүүлэх боомтуудыг хаадаг. Гэхдээ өнөө жилийн Улс тунхагласны баяраар хилийн боомтуудыг хаахгүй, цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Учир нь манай улс хилээ хаахын тулд 14 хоногийн өмнө хөрш улсдаа мэдэгдэж, шалган нэвтрүүлэх боомтыг хоёр тал зэрэг амраадаг. Гэтэл дээрх өөрчлөлтийг баяр болохоос 7-8 хоногийн өмнө баталсан тул хөршүүддээ мэдэгдэх хугацаа үлдээгүй юм.