
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтээр амрах өдөр болгосон билээ.
Энэ жилийн тухайд эл баяр амралтын өдөр буюу бямба гаригт тохиож байгаа юм. Тиймээс энэ өдрийг урагшлуулж, өмнөх өдөр нь буюу маргааш амрахаар болсон билээ.

Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гариг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж энэ баасан гаригт амрахаар болсон.
Үүнтэй холбогдуулан маргааш буюу энэ сарын 25-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.