
Өндөг ногоог улам “идэвхжүүлэн”, аминдэмийг нь нэмэгдүүлдэг гэж Америкийн “Пердью” их сургуулийн судлаачид мэдээлжээ. Тодруулбал, хүнсний төрөл бүрийн ногооны салатыг өндөгтэй хольж идсэнээр илүү ашигтай гэсэн үг. Тэдгээрийн харилцан үйлчлэлийн үр дүнд ногооны найрлага дахь Е аминдэмийн үйлчлэл 4-7 дахин нэмэгддэг аж.
Лууван болон сармисыг тосонд шарахад түүхий үеийнхээсээ илүү ашигтай гэдэгтэй утга нэг юм байна. Халуун тосны нөлөөгөөр сармис, луувангийн найрлага дахь зарим аминдэм, эрдэс бодис задарч, урвалд орсноор ашигт шинэ нэгдэл үүсгэдэг болохыг олон улсын эрдэмтэд нотолсон билээ.
Тэгвэл өндөгний үйлчлэлээр ногоонуудын Е аминдэм задарч каротин, ликопенлютеин, зеаксантин гэсэн антиоксидант үүсгэдэг юм байна. Судлаачдын мэдээлснээр нэг таваг салатанд 2-3 гурван өндөг байж хэмээнэ ийм үр дүн үзүүлдэг аж.