
Ойрын өдрүүдэд их хэмжээний цас орж, хүйтэрсний улмаас хальтиргаа, гулгаа ихэссэний улмаас нийслэлчүүд бид хүнд байдалд ороод байсан билээ.
Дээр дооргүй цасаа цэвэрлэж, эрвийх дэрвийхээрээ зүтгэсний хүчинд нэг үеэ бодоход Улаанбаатар хотын хальтиргаа, гулгаа багасаад буй.
Тэгвэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улбаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 22-25-нд цас цэвэрлэгээнд ажиллаж, уриалгыг нь дэмжсэн Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын хамт олон, цэргүүдэд талархал илэрхийлжээ.