
Өчигдөр 13.00 цагт валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд ам.долларыг 2465 төгрөгөөр худалдан авч, 2473 төгрөгөөр зарж байв. Өөрөөр хэлбэл, америк мөнгөн тэмдэгтийн ханш эргэн чангарч, долоо хоногийн өмнөхөөс 30 гаруй төгрөгөөр өсөөд байна. Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш ч чангарч, өчигдөр гэхэд 2459.66 төгрөгт хүрэв.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн пүрэв гаригийн валютын дуудлага худалдаагаар банкууд 2445-2475.72 төгрөгийн ханшаар 61.85 сая ам.доллар, 348-357.06 төгрөгийн ханшаар 93.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Тэгэхэд Монголбанк 2460 төгрөгийн ханшаар 48.5 сая ам.доллар нийлүүлжээ.