
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд зам, тээврийн ослын 523 дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Энхтайваны өргөн чөлөөн дэх 13-ын автобусны буудлын урд талын замд нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Daewoo BS” маркийн автобусны жолооч Б нь компанийнхаа “JEA 800D” маркийн троллейбустай мөргөлдсөний улмаас зорчигч 46 настай эмэгтэй Н-ийг гэмтээсэн байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Таван шарын автобусны буудлын замд “Тэнүүн огоо” ХХК-ийн “H.Aero city” маркийн автобусны жолооч С нь явган зорчигч 28 настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээжээ. Дашрамд дуулгахад, эдгээр өдөр согтуугаар жолоо барьсан 81 жолоочийг журамласан байна.