
Онгоцны тийзээр үйлчилдэг “Айрбүүк Z24” компани нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлж буйгаа өчигдөр сэтгүүлчдэд танилцуулав. Энэ нь Ази, Европын “Low cast carrier” буюу зорчигчдод хамгийн хямд үнэ санал болгодог авиа компаниудын тасалбарыг дэлхийн хаанаас ч монгол хэлээр захиалан авч, аялах боломжтой үйлчилгээ юм.
Тодруулбал, тус агентлагийн интернэт хуудсанд хандсан хэн ч “Airbusan”, “Airasia”, “Easyjet”, “Transavia”, “Germanwings” зэрэг нэр бүхий 16 авиа компанийн тийзийг хамгийн хямд үнээр авах боломжтой аж. Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчийн зардлыг хэмнэх давуу талтай төдийгүй ямар нэгэн эрсдэлгүй гэнэ.
Уг үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд Z24-ийн хамт олон өнгөрсөн зун Малайзын “Аirasia” авиа компанийн онгоцоор Малайзаас Сингапур хүртэл нэг хүний 35, Сингапур, Тайландын хооронд 17 ам.доллароор аялаад ирсэн байна. Дашрамд дурдахад хямд нислэгийн тийзээр үйлчилдэг 50 гаруй компани дэлхий дээр байдаг аж.