
Улсын төсвийг байгалийн нөөцөөр бүрдүүлэх зорилгоор Засгийн газар тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих ан амьтны тоо толгойг тогтоодог. Тэгвэл ирэх онд 68 угалз, 75 тэх, 32 халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай тус бүр 10, цагаан зээр 100, шувуу 400-г агнуулж, спорт загасчлалын зориулалтаар 500 тул загас бариулахаар Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журамд тусгажээ.
Ингэснээр улсын төсөвт гурван тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцож буй гэнэ. Мөн ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, бусад мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан тусгай зориулалтаар агнах амьтны төлбөр, хураамжийг 30 хувь нэмэхээр болжээ.
