
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн их, дээд сургуулийн оюутнуудын байгаль орчны талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монгол орны хэмжээнд тулгамдаж буй асуудлаар жил бүр илтгэлийн тэмцээн зохион байгуулдаг. Уг тэмцээн өнөө жил “Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвийн дор болов.
Цусан суулгын нян хөрсөнд 25- 100, гэдэсний хижгийнх 300-400 өдөр амьдардаг. Улмаар эдгээр нян нарны туяаны үхүүлэх үйлчлэлээс хамгаалагдан хүчилтөрөгч, тэжээл, чийг тохирсон үед хүчтэй үрждэг. Гэтэл нийслэлийн нутаг дэвсгэрт хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн үйл ажиллагаа болон байршилд тавигдах шалгуур үзүүлэлтүүд төдийлөн биелэхгүй байгааг судалгаагаар нотолжээ. Ялангуяа Морин даваан дахь хогийн цэг орчимд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн гэв.
Тэмцээний I байрт МУИС-ийн оюутан Ц.Сэрчмаа “Хөрсний бохирдлыг микробиологийн аргаар цэвэрлэх боломж”, II байрт ХААИС-ийн оюутан А.Намуун “Морин даваа төвлөрсөн хогийн цэгээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл”, III байрт МУИС-ийн оюутан Г.Хонгор “Улаанбаатар хотын хөрсөн дэх цацраг идэвхт изотоп, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээрээ шалгарчээ.