
Улсын хэмжээнд өнгөрсөн оны эхний арван сард мал хулгайлсан 1000 хэрэг бүртгэгдэж байсан бол өнөө жил 32 хувиар цөөрч, 680 болжээ. Бусдын малыг хулгайлах явдал Хөвсгөл, Архангай, Төв аймагт хамгийн их гардаг гэнэ. Ноднингийнхтой харьцуулбал энэ жил тус аймгуудад ийм хэрэг 50 орчим хувиар буурч, Улаанбаатар хотод өссөн байна.
Тодруулбал, өнгөрсөн оны эхний арван сард нийслэлд энэ төрлийн 99 хэрэг бүртгэгдсэн бол энэ онд зургаагаар нэмэгдэж, 105 болжээ. Ялангуяа, Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороод болон Баянзүрх дүүргийн Гачуурт, Шар-хоолойн ам зэрэг газарт энэ төрлийн хэрэг олон гарсан аж.
Тиймээс ЦЕГ-аас 13 аймагт Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дагнасан хэсэг байгуулжээ. Мөн “Малчдын лавлах-109”, “Тод сураг” цахим хэвлэлтэй хамтран ажиллаж эхэлжээ.
.jpg)