
Байгал нуурын цутгалан дээр барих Шүрэнгийн усан цахилгаан станц болон усан сангийн барилгын асуудлаарх олон нийтийн хэлэлцүүлэг Буриадад ирэх оны нэгдүгээр сарын 16-31-нд болно. Буриадын Байгалийн баялаг, экологийн яамны мэдээллээс эш татан “Известия” сонин ийн мэдээлжээ.
Ийм хэлэлцүүлэг явуулах урьдчилсан зөвшөөрлийг ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн яам өгсөн тухай Буриадын Байгалийн баялаг, экологийн сайд Юрий Сафьяноваас төслийг хэрэгжүүлэх MINIS (Монголын хоёр объект багтдаг) бүлгийн удирдлагад илгээсэн захидалд дурдсан байна. Олон нийтийн хэлэлцүүлэг нь төслийн хэрэгжилтэд шууд нөлөөлнө гэж ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн яамны эх сурвалж ярьжээ.
Усан цахилгаан станц баривал Монгол, Оросын нутаг дэвсгэрээр дамжин урсдаг Сэлэнгэ мөрний ус ширгэж, улмаар экологийн гамшиг нүүрлэхэд хүргэнэ гэж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын биологийн хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна.
Байгал нуур нь манай гаригийн хамгийн гүнзгий нуур бөгөөд дэлхийн цэнгэг усны нөөцийн 20 хувийг агуулдаг юм. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан уг нууранд 336 гол цутгадаг.