
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэм буруутай, эсэхийг шүүхээр хэлэлцэх хугацаа хараахан тодорхой болоогүй байна. Уг хэргийг өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, ерөнхий шүүгч М.Алдар нь хавтаст хэрэгтэй танилцаж буй юм. Тэрбээр хавтаст хэрэгтэй танилцах хугацааг сунгасан гэх мэдээллийг тус шүүхийн эх сурвалжууд өгөв.
Шүүгч хэрэгтэй танилцаад, шаардлагатай бол дахин нэг сараар сунган хэргээ уншиж, улмаар шүүхээр хэлэлцүүлэх болсон гэж үзвэл хурал товлох, нэмж тодруулах зүйл байвал мөрдөн байцаалтад буцаах эрхтэй.