
Энэ сарын 22-нд болсон “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ая дуугаа өргөснийхөө дараа ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсан хэрэг гарсан билээ.

Энэ талаар түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, хамран зүтгэгчид нь хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Амараагийн бие хүнд байгаа” хэмээн мэдэгдсэн.
Тэднийг өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр ОХУ-ны ЭСЯ-ны удирдлагууд Амараатай биечлэн уулзаж, уучлалт гуйхаа илэрхийлээд “Энэ асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарлаа хандуулан ажиллаж байна. Бид энэ асуудлаар Монгол Улстай албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн.
.jpg)
Манай дипломат ажилтанг гэм буруутайг нь тогтоовол бид түүнд хатуу хариуцлага тооцно. Одоогоор гэм буруутайг нь тогтоогоогүй болохоор буруу зөв хэмээн дүгнэж, хариуцлага тооцох боломжгүй байна. Бидэнд хандсан та бүхэнд баярлалаа. С.Амармандах болон түүний гэрийнхнээс дахин дахин хүлцэл очиж байна” хэмээжээ.
.jpg)
С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга Жаргалмаа нарыг шалгуулах хүсэлт Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, МАН-ын дарга М.Энхболд, ХУД-ийн Цагдаагийн Хэлтэст гаргасан тухай ЭНД дарж сонирхоно уу.