
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд тохиож буй. Тодруулбал, 1911 оны 12 сарын 29-ний өдөр Олноо өргөгдсөн Очирдарь Богд гэгээнийг Улсын Хаанд өргөмжлөн сууринд залж, тулгар төрийг нээсэн билээ. Тэгвэл энэхүү түүхэн өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр болгохыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, 2011 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг бүх нийтээр амрах өдөр болгон тэмдэглэж байна. Энэ ил Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 105 жилийн ой тохионо. Энэ өдрөөр томоохон зах, худалдааны төвүүд амардаг юм.