
“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын дипломат ажилтанд зодуулсантай холбогдуулж ОХУ-ын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд “ЭСЯ-наас дуучин С.Амармандахын өмгөөлөгчийг хүлээн авч уулзсаны дараа Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй худал, ташаа мэдээлэлтэй холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
.jpeg)
Бид дуучин С.Амармандахын манай дипломат ажилтанд хандан тавьсан шаардлагын мөн чанарыг тодруулах зорилгоор л түүний өмгөөлөгчийг хүлээн авч уулзсан.
Харин түүнд ямар нэгэн амлалт өгөөгүй. Гэвч С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр уулзалтын талаар худал, шударга бус мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа тул бид цаашид дуучин болон түүний гэр бүлийн өмнөөс төлөөлүүлж Г.Батбаяртай уулзах, итгэхэд бэрх болж байна. “Нэг худал хэлсэн хүнд дахин хэн ч итгэхгүй” гэх үг Орост бий” хэмээжээ.
.jpg)
Өчигдөр ОХУ-ын ЭСЯ Амараагийн өмгөөлөгч Г.Батбаяр тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзан, албан бичгийг нь хүлээн авсан билээ.
Эл уулзалтын дараа өмгөөлөгч Г.Батбаяр “Дуучин Амараагийн асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарлаа хандуулан ажиллаж байгаа төдийгүй Оросын ЭСЯ энэ асуудлаар Монгол Улстай албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэнэ.
.jpg)
Оросын дипломат ажилтанг гэм буруутайг нь тогтоовол ОХУ-ын ЭСЯ түүнд хатуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Одоогоор гэм буруутайг нь тогтоогоогүй болохоор буруу зөв хэмээн дүгнэж, хариуцлага тооцох боломжгүй байна гэлээ. Мөн С.Амармандах болон түүний гэрийнхнээс дахин дахин уучлалт гуйлаа” хэмээсэн юм.
.jpg)