
Италийн соёлын төв, аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуультай хамтран “Итали амт” сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Монголд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн ашиглан итали технологиор хоол хийх, италичуудын хоолны соёл, хэрэглээг сурталчлах, таниулах зорилготой энэ сургалтад гэрийн эзэгтэйгээс эхлээд мэргэжлийн тогооч нар ч хамрагдсан аж. Тэд хичээлийн явцад бэлтгэсэн хоолоо амтлангаа Итали улсын урлаг, хэл соёлын тухай яриа өрнүүлдэг онцлогтой юм байна.