
Монголын Телевизүүдийн хамгийн анхны хамтын бүтээл болох “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн сүүлчийн шалгаруулалт өнөөдөр явагдаж дуулаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээний финалд найман оролцогч тунаж үлдсэн бөгөөд нийтийн санал асуулгаар тодруулсан байна. Нийт 100 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээнийг О.Энх-Эрдэнэ үзэгчдийн саналаар тэргүүлсэн бол Б.Шижирбат хоёрдугаар байрт удаалжээ. Оролцогчдыг жагсаавал:
- 8 дугаартай О.Энх-Эрдэнэ
- 6 дугаартай Б.Шижирбат
- 7 дугаартай Э.Ууган-Эрдэнэ
- 4 дугаартай Ж.Хишигбат
- 2 дугаартай Т.Ганбүргэд
- 1 дугаартай П.Баярмагнай
- 3 дугаартай "Алтай" хамтлаг
- 5 дугаартай Б.Ихэрсувд нар шалгарлаа.