
Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар хамтран орон гэр, асран хамгаалагчгүй тэнэмэл байдлаар амьдардаг хүүхдүүдийг бүртгэх зорилгоор “Хүүхэд хамгаалал 2” арга хэмжээ зохион байгуулав. Энэ үеэр хараа хяналтгүй 107 хүүхдийг илрүүлжээ.
Тухайн хүүхдүүдийн 18 нь 0-7, 47 нь 8-13, 42 нь 14-17 настай бөгөөд тэдний 85 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй. Тэдний 59-ийг эцэг, эх, асран хамгаалагчид нь, 49-ийг Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд, зургааг асрамжийн төвд, 18-ыг нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүлээлгэн өгчээ.
Тусгай цогцолборт шилжүүлсэн хүүхдүүд 1-8 жил тэнэмэл маягаар амьдарсан бөгөөд 10-ынх нь эцэг, эх архинаас хамааралтай, найм нь хагас болон бүтэн өнчин гэнэ.