
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн аравдугаар сард тээврийн хэрэгслүүдийг дөрвөн уулзвараар гэрлэн дохио хамаарахгүй, баруун гар тийш шууд эргэдэг болгосон. Түүнээс хойш тухайн уулзваруудын ачаалал 10-20 хувиар буурсан аж.
Тиймээс нэмж 11 уулзварт ийм зохицуулалт хийв. Энэ сарын 19-нөөс 32-ын тойрог, Зуун айл, Дарь-Эх, Тасганы овоо, Төв шуудан, X хороолол, 120 мянгат, Амарсанаагийн гудамж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон ДЦС-III, “АПУ” компанийн арын уулзвараар бусад жолооч, явган зорчигчид зам тавьж өгөөд, баруун гар тийш шууд эргэж болох нь.