
Сүүлийн 10 жил Францын нийслэлд өвөлдөө агаарын бохирдол ихсэж буй талаар тус хот орчмын агаарын байдлыг ажигладаг “Airparif” агентлаг мэдэгдэв. Арванхоёрдугаар сарын эхээр агаарын бохирдол жилийн хамгийн өндөр үзүүлэлт болох улаан түвшинд хүрэх дөхсөн нь Парисын оршин суугчид болон зочдын эрүүл мэндэд үлэмж аюултай болоод байгаа аж.
Автомашин болон зуухны утаа ихсэж, тэрчлэн салхигүй, тунадас орохгүй байгаа нь өвлийн улиралд агаар эрс бохирдоход хүргэжээ. Тиймээс Парист автомашины хөдөлгөөнийг дугаараар нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа гэнэ. Тус хотын эрх баригчид оршин суугчдад нийтийн тээвэр ашиглахыг уриалж, агаарын бохирдолтой байгаа хүнд үед үнэ төлбөргүй үйлчлүүлэхийг санал болгоод байна.