
Хоёр дахь цомог “Уулзахын хүслэн”-гээ дуунд дуртай түмэндээ барьсан дуучин Х.Мөнгөнцэцэг нэгэн буянтай үйлс хийлээ. Тэрбээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нэг өрөөг тохижуулснаа цомгийнхоо нээлтийн өдөр хүлээлгэн өгсөн аж.
Тэрбээр “Сайн үйлсийн ажил маань нийгэмд үлгэр дуурайл болоосой” хэмээжээ. Манай соёл, урлагийнхан санаачлан эхлүүлсэн ийм үйлс улам дэлгэрэх болтугай.