
Програмист нь банкны үндсэн бүртгэлийн систем, бусад дэд систем, програм тэдгээрийн хоорондын зохицол нууцлал аюулгүй байдал, тасралтгүй хэвийн ажиллагааг хангах, хөгжүүлэлтийн санал гаргаж ажиллана.
Дор дурдсан шаардлагад нийцсэн хувь хүмүүс бичгээр гаргасан хүсэлтээ бүрдүүлэх бичиг баримтын хамт 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө Тээвэр Хөгжлийн Банкны Хүний нөөцийн хэлтэст хаяглан Жуулчны гудамж-35, Улаанбаатар-15170-т байрлах Тээвэр Хөгжлийн Банкны Төв оффист ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
Мэргэжил:
Програм хангамж, Мэдээллийн систем, Компьютерийн ухаан чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэдлэг, ур чадвар:
Мэдээллийн сан, үйлдлийн системийн болон програм хөгжүүлэлтийн талаар мэдлэгтэй байх /Oracle, MSSQL, Unix, Linux, Java, Net, Web/
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Багаар ажиллах болон шийдвэр гаргах чадвартай
Шинийг санаачлах болон бие даан суралцах чадвар өндөртэй байх
Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай
Мэргэжлийн дагуу сертификаттай байх
Веб хөгжүүлэлт болон график дизайны чиглэлээр туршлагатай бол давуу талд тооцно.
Бүрдүүлэх материал:
Дипломын хуулбар
Цахим үнэмлэхний хуулбар
Өмнөх ажил олгогчоос авсан ажил байдлын тодорхойлолт
Тээвэр Хөгжлийн Банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ийг бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөсөн байх