
Хүний нөөцийн хэлтсийн захирал нь банкны хөгжил дэвшилттэй уялдуулан ажиллах хүчний хэтийн хэрэгцээг тодорхойлох, шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, байршуулах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, ажилтны мэргэжил боловсрол, мэргэшил, чадамж, ур чадварыг харгалзан ажлын байрны шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, томилох, сэлгэн ажиллуулах, чөлөөлөх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг хэрэгжүүлэх, банкны хүний нөөцийн урсгал хөдөлгөөнд дүн шинжилгээ хийх, ажилтнуудын ажил үүргийн давхардал, ачааллыг судлах, оновчтой зохион байгуулах, ажилтнуудын батлагдсан орон тооны хуваарийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажил үүргийг гүйцэтгэнэ.
Дор дурдсан шаардлагад нийцсэн хувь хүмүүс бичгээр гаргасан хүсэлтээ бүрдүүлэх бичиг баримтын хамт 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө Тээвэр Хөгжлийн Банкны Хүний нөөцийн хэлтэст хаяглан Жуулчны гудамж-35, Улаанбаатар-15170-т байрлах Тээвэр Хөгжлийн Банкны Төв оффист ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
Мэргэжил:
Хүний нөөцийн удирдахуйн ухаан, бизнес удирдлагын чиглэлээр гадаад дотоодын их дээд сургуулийг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн;
Мэдлэг, ур чадвар:
Хүний нөөцийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
Хөдөлмөрийн эрх зүйн талаар өндөр мэдлэгтэй
Хүний нөөцийн удирдлагын ур чадваруудыг бүрэн эзэмшсэн, дүрэм журам боловсруулж мөрдүүлэх чадвартай
Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй.
Банкны салбарт хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талд тооцно
Багаар ажиллах болон шийдвэр гаргах чадвартай
Шинийг санаачлах болон бие даан суралцах чадвар өндөртэй байх
Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай
Бүрдүүлэх материал:
Дипломын хуулбар
Цахим үнэмлэхний хуулбар
Өмнөх ажил олгогчоос авсан ажил байдлын тодорхойлолт
Тээвэр Хөгжлийн Банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ийг бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөсөн байх