
Энэ долоо хоногт хүйтний эрч суларч, бага зэрэг дулаарах боловч ирэх долоо хоногт цочир хүйтэрч, -50 хүрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Энэ сарын 25-наас эхлэн хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 42-50 хэм, өдөртөө 29-34 хэм хүйтэн, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм хүрч хүйтэрнэ.
Өвөрхангайн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.