

Жил жилийн өдийд утааны асуудал нийслэлчүүд бидний сэтгэлийг зовниож, аюулын харанга дэлддэг билээ. Хүн бүр л утаанаас салахын тулд дорвитой арга хэмжээ авах юмсан гэж бодож явдаг нь мэдээж.
"Утааны эсрэг ээжүүд" холбооноос энэ сарын 26-нд хүүхдүүдийнхээ төлөө утааны эсрэг Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эл жагсаалыг зохион байгуулагч өөрийн цахим хаягтаа" "Утааны эсрэг жагсаалд ээж аавууд нэгдээрэй!
Хүндэт эцэг эхчүүд ээ, хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж утааны эсрэг жагсая!
2016 оны 12-р сарын 26-ны даваа гарагт 10.00 цагт Сүхбаатарын талбайд жагсацгаая. Хэдий болтол бяцхан үрстэйгээ хорт утаагаар амьсгалахыг хүлцэнгүйгээр тэвчин дор бүрнээ халаглах билээ.
Утаа гамшиг болсноор 15 жил өнгөрөхөд бид нэгдэж нэг удаа тэмцсэн билүү? Тиймээс "Утааны эсрэг ээжүүд" холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж,та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирвэл сайн байна. Фэйсбүүк дэх "Утааны эсрэг ээжүүд" группт нэгдэн жагсаалтай холбоотой санал бодлоо хуваалцаарай.
Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо.
Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хичнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол?

Эдгээр зовлонг тойрч гарсан гэр бүл Улаанбаатарт байна уу?
Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснаар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн.
Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээе! Энэхүү постыг олонд хүртэл шэйрлэнэ үү. Жагсаалын талаарх мэдээллийг 88002839 дугаарын утаснаас лавлана уу. Утааны эсрэг ээжүүдийн холбоо” хэмээн нийтэлжээ.
Мөн нэгэн иргэн өөрийн цахим хаягтаа"Уншихгүй өнгөрч боломгүй зүйл бичлээ.
Агаарын бохирдолын аюул бодитоор нүүрлэж гамшигийн хэмжээнд хүрээд олон жил боллоо. Олон хүн хордлоо эрсдлээ !!!.
Агаарын бохирдлын сөрөг нөлөөг судалж байгаагийн хувьд эхлээд та бүхэнд хэдэн бодит тоо баримтыг эх сурвалж, ишлэл зүүлттэй нь дурьдъя.
Уг нь Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан байдаг.
Гэтэл НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх тайланд дурьдсанаар 2015 онд гэхэд ганцхан жилийн дотор 0-5 насны 435 хатгалгаагаар нас барсан харамсалтай мэдээ байна. Арай ч дээ ямар дайн дажин болж байгаа бүс нутаг биш дээ !!!

Дэлхийн өвчний дарамтын 2013 оны судалгаагаар Монгол Улсад цаг бусын нас баралтын тэргүүлж байгаа эхний гурван өвчин нь гурвуулаа агаарын бохирдолтой холбоотой нь батлагдсан байдаг. Нэг нь мэдээж хүүхдийн хатгалгаа байсан.
Хаана байна тэр 5.2 дахь заалт эрүүл аюулгүй орчинд өсөх ёстой хүүхдүүд маань эсрэгээрээ хорт утаанд хордож хорвоог орхисоор байхад эрх баригчид дуугүй суусаар л... Ээжүүдийн нулимас урссаар л...
Утаанбаатарын дарга нар хүмүүсээ угаартуулчихаад өөрсдөө ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР гээд цэнгэж суух юм. Эмнэлэг нь ор, эм тариа хүрэлцэхгүй ард иргэд нь эм тариа байтугай талхаа ч авч чадахгүй тарчилж байхад эрх баригчид, дарга нар сая долларын хаусдаа саунд суусан шигээ тарвалзсаар л ...
Дахиад хэдэн тоо дурьдая.
Жилийн дундаж нарийн ширхэглэлт тоосонцорын хэмжээ (PM2.5) нь ДЭМБ-ын олон улсын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 7 дахин их байна.
Энэ PM2.5-ын ялгарлын 70% нь гэр хорооллын 192000 айл өрхийн түүхий нүүрсээр галалдаг яндангаас гарч байгаа юм.
Улаанбаатарын нийт утааг хувилаад үзэхээр 52% гэр хорооллын өрхүүдийн зуухнаас, 6% нь 3 том цахилгаан станцаас үлдсэн нь бусад буюу машин барилга байгууламжийн тоосонцроос бохирдож байгаа юм. Тэгэхээр бид гэр хорооллын зуухны янданг цөөлж түүхий нүүрсний хэрэглээг багасгахаас нааш бохирдол багасахгүй.

Гарц гаргалгаа зөндөө байгаа энэ талаар ч судалж байгаа дараа өгүүлэх болно. Харин одоо нөхцөл байдлын талаар үргэлжлүүлье.
Хүүхдийн уушиг 0-3 насандаа идэвхитэй хөгждөг үүнээс хойш зөвхөн хэмжээ нь л томордог. Гэтэл яг хүүхдийн уушиг хөгжих энэ явцад гэр хорооллын яндан бүрээс гарч байгаа түүхий нүүрсний хорт утаа бидний үрсийн уушиг бие эрхтэнд цаг минут бүрт нэвчиж, хордуулж эд эсийг нь үхүүлж эрүүл мэндийг нь сүйтгэж байна.
Ганцхан өчигдрийн агаарын чанарын индексээр жишээ авахад хамгийн бохирдол ихтэй Баянхошуунд индекс оройн 11 цагийн үед 2093 зааж байхад Зайсан хавиар 125 байсан. 2093 гэдэг нь МУ-н зөвшөөрөгдөх хэмжээнээс 37 дахин их. Энэ тоо өөрөө хангалттай тайлбар. Баянхошуу нэртэй ч одоо Утаанхошуу болчихоод байгаа тэр хэсэгт амьдарч байгаа бяцхан уушигнууд яаж хордож байгаа нь ойлгомжтой.
МУ-ын ерөнхий сайд Эрүүл мэндийн сайд ганц өдөр ч болов нөхцөл байдалтай танилцсан билүү? Эрүүл мэндийн сайдаа
Монгол улсын Эрүүл мэндийн статистик мэдээгээр 2015 онд амьсгалын замын өвчнөөр 104 000 хүн өвчилж, 77,5 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гарсан байгаа талаар та сонссон уу? Энэ тоо бас л бодит нөхцөл байдлын хариулт.

Эрүүл мэндээрээ хохирчихоод дээр нь дахиад олон тэрбум төгрөгөөрөө хохирч хоол авах мөнгөөрөө эм тариа авч байна.
Олон зуун Монгол ээжийн сүү урсдаг энгэрийг нулимсаар будсан нь агаарын буруу биш угтаа хар алт хэмээх нүүрсний ч буруу биш буруу хэрэглээ, буруу хот төлөвлөлт, буруу замаар будаа тээж байгаа эрх баригчидийн 25 жил ээлжлэн эсвэл хослон төр барьсан хоёр намын буруу. Бурууг эрх баригдчидаас нэхэх хэрэгтэй.
Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ч ээжүүд бид эхлэх цаг нь болжээ. Үрийнхээ төлөө ямар их хүч сэтгэл оюун биднээс гардаг билээ.
Тэр хүчээ Монголынхоо үрсийн ирээдүйн төлөө нэгтгээд гаргая. Үр хүүхдүүдийнхээ төлөө өөрсдийнхөө төлөө Монголын ирээдүйн төлөө цэвэр агаарын төлөө Маскгүй ирээдүйн төлөө маскаа зүүгээд утааны эсрэг тэмцье.
2016 оны 12 сарын 26-нд даваа гарагт тайван жагсаал хийе. Яаж ямар хэлбэрээр хамтарч тэмцэх санал хүсэлтээ доор бичнэ үү?
Утааны эсрэг тэмцлийг санаачлагч ээжүүд: Х. Энхбаяр, Ц. Пүрэвхүү, Т. Отгондэлгэр Enkhee Khashbat Purewkhuu Tserendorj Tuvd Otgo

Энэ бол ГУДАМЖНЫ БОХИР УЛС ТӨР биш ээжүүдийн эрүүл мэндийн төлөөх тэмцэл эх орон үр хүүхдийнхээ төлөө хийх эхний алхам байх болно!
Миний хувьд Монгол хүн бүр удаан бодож, залхтал ярьж байгаа энэ утааны хор уршигийг судалж байх явцдаа судлаад мэдээд өнгөрөх биш үрсийнхээ төлөө хувь нэмэр оруулж хуруу гараа хөдөлгөх цаг нь болжээ гэж бодсоноос эхлэлтэй юм.
.jpg)
Харин Пүрэвхүүгийн хувьд хүүхэд нь энэ өвөл 3 дахиа хатгаа тусч яг одоо эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэж байгаа ч эмнэлэгээс өөрийн чадах бүх зүйлийг хийж байна. Отгондэлгэр маань нялх хүүхдээ салхилуулж агаарлуулж чадахгүй бухимдаж байгаа бас нэг ээжийн төлөөлөл. Бид Монгол ээжүүдийн төлөөлөл бид сэтгүүлчид бид эхлүүлэх ёстой бид тайван суух боломж алга. Мэргэжил нэгт нөхөд болон өөр бусад агаарын бохирдлын эсрэг тэмцэх холбоо хүмүүс байвал нэгдэхийг уриалж байна.
Харилцах утас: 88002839
Утааны эсрэг ээжүүдийн холбоо ТББ" хэмээн нийтэлжээ.