
Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд хаана, хэзээ, юу болохыг сонирхуулъя.
Арванхоёрдугаар сарын 21- нд 20.00 цагаас багт наадамтай. “Сприй” клубт болох наадмыг кизомба бүжгийн сургалт, үдэшлэг зохион байгуулдаг “Kizomba passion” төвийнхөн зохион байгуулна.
Арванхоёрдугаар сарын 23-нд 19.00 цагт Улсын Филармонид “Снөү мелоди” шинэ жилийн тоглолт зохион байгуулах нь. 200 гаруй уран бүтээлч оролцох тоглолтын үеэр шинэ жилийн уур амьсгалтай бүтээлүүдийг амилуулах юм.
Арванхоёрдугаар сарын 24-нөөс өдөр бүр Монголын үндэсний циркт олон улсын циркчдийн тоглолттой.
Арванхоёрдугаар сарын 24-нд 15.00 цагаас “Корпорейт хотел энд конвейшн центр”-т “Үнсгэлжин” хүүхдийн шинэ жилийн баяртай.
Арванхоёрдугаар сарын 24, 25-нд ДБЭТ-т “Монголын балетын хөгжил” сангаас “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тавина.
Арванхоёрдугаар сарын 24, 25-нд 23.00 цагт шинэ жилийг тохиолдуулан “Парадайс” энтертайнментийнхэн VLVT клубт “Кабарет шоу” зохион байгуулна.
Арванхоёрдугаар сарын 24- ний 14.00 цагаас 25-ны 14.00 цаг хүртэл Монголын залуучуудын эвсэл “Хүрэл тогоот” амралтын газар “Өвлийн ойд, оддын дор шинэ жилээ угтъя” арга хэмжээ зохион байгуулна.
Арванхоёрдугаар сарын 25- нд Улаанбаатар чуулгад 12.00, 16.00 цагт “Номадик балет” продакшныхан “Цасангоо ба долоон одой” бүжгэн жүжиг тоглох нь.
Арванхоёрдугаар сарын 30-нд 19.00 цагт “Брэнд медиа” группээс “Salm brau” клубт “Яг хэн шиг” шоу зохион байгуулна. Олны танил нэгнийг хамгийн сайн дуурайж хувирсан хүнийг 300 мянган төгрөгөөр шагнах аж.