
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.О энэ сарын 21-22-нд шилжих шөнийн 03.20 цагийн орчим 8915 УНЭ улсын дугаартай “Ниссан экстрайл” маркийн машинаар Энхтайваны гүүрний хашлагыг мөргөж, явган хүний зам дээрх гэрлийн шонг унагажээ. Ийм хэрэг тарьчихаад зугтсан аж. Замын цагдаагийн алба болон Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг хэрэгтнийг эрэн сурвалжилж, үүрээр гэрээс нь саатуулсан байна. Улмаар түүнд Эрүүгийн хуулийн 216.1-т зааснаар хэрэг үүсгэн, шалгаж эхэллээ.
.jpg)
Гүүрний эвдрэлийг хэрхэн засах төлөвлөгөөг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гаргах ажээ. Гэхдээ засварт шаардлагатай мөнгийг тухайн жолоочоос гаргуулах юм байна. Энэ талаар Замын цагдаагийн албаны мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Отгонтамир “Жолооч нар зөрчил гаргасан бол хэргийн газрыг орхиж болохгүй. Ямар ч тохиолдолд цагдаа, эмнэлэг болооп даатгуулсан компанидаа хандах учиртай. Т.О хэргийн газрыг орхиж зугтсан учир Замын хөдөлгөөний тухай хуулийн 54.10-т заасны дагуу учирсан хохирлыг өөрөө барагдуулна” гэв.
Энэ мэт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа учир ЗЦА-ныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ.
.jpg)