
Өнөөдөр өглөөний 11.00 цагийн үеэс эхэлсэн Мобикомын сүлжээний алдаанаас болж хэрэглэгчид утсаар ярьж чадахгүй байна. Хэрвээ хэрэглэгчдийн утас 3G болон 4G сүлжээ дэмждэг бол сүлжээгээ яаралтай "only 2G" рүү шилжүүлэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр дуудлага хүлээн авах боломжтой болно.
Энэ талаар Мобиком корпораци албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "сүлжээний гэнэтийн ачааллын улмаас зарим үед гарах дуудлага амжилтгүй болж байна. Үйлчилгээг хэвийн болгохоор инженерүүд шуурхай ажиллаж байгаа тул та дахин хандалт хийлгүй хүлээнэ үү. Сүлжээний төрлөө only 2G болгон хэрэглээ хийнэ үү. Үйлчилгээ хэвийн болмогц танд мессэжээр мэдээлэл хүргэх болно" гэсэн байна.