

2016 оны оны онцлох, шилдгүүдийг шалгаруулах "Алтан сарнай" наадам яг одоо үргэлжилж байна.
Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүнээр жүжигчин Г.Ундармаа шалгарч," Алтан сарнай"-н эзэн боллоо.
Тэрбээр саяхан "Итгэлийн танхим" төрийн бус байгууллагынхаа хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж, хүлээлгэн өгсөн юм.
Нийт 508 мкв талбай бүхий уг эмнэлгийг засахад 140 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд Г.Ундармаа 44 сая төгрөгийг хувиасаа гаргаж, иргэдээс 9.4 сая төгрөг, бараа материалын 89.1 сая төгрөгийн хандив авсан байна.
.jpg)
Тэрбээр тийнхүү зургаа дахь эмнэлгээ тохижуулсан нь тэр.
Зургаан эмнэлэг тохижуулж, эрүүл мэндийн салбарт тодорхой хувь нэмрээ оруулж буй гавьяаг нь үнэлж, Г.Ундармааг Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан тэмдгээр саяхан шагнасан юм.