

Нийслэлчүүд бидний бухимдлыг төрүүлж, дарга нарын шүдний өвчин болж буй утааны эсрэг сайн дураар нэгдсэн эцэг эхчүүд тэмцэж байгаа билээ. Тэд "Утааны эсрэг ээж, аавууд" холбоог байгуулан, 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төрд дуу хоолойгоо хүргэсэн.
Улмаар 2500 орчим хүний гарын үсэг бүхий өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгсөн.

Жагсаал зохион байгуулагчид Төрийн удирдлагуудыг цаг алдалгүй арга хэмжээ авахгүй байна хэмээн үзэж энэ сарын 28-ны бямба гаригт дахин жагсаал зохион байгуулахаар болжээ.
Эл жагсаалыг хэдэн цагт, хэрхэн хийх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.