Трампын шийдвэр намд нь хагарал үүсгэв
Иранд өдөөсөн дайнаа Конгрессийн зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэхийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампад хориглосон шийдвэр гаргалаа. Уг тогтоолыг 215 гишүүн дэмжиж, 208 нь эсэргүүцжээ. Дэмжигчдийн дотор БНН-ын дөрвөн гишүүн байв. ВВСгийн сурвалжлагчийн тэмдэглэснээр хэрэв энэ шийдвэрийг Трампын намын гишүүдээс бүрддэг Сенат эс дэмжвэл Ираны эсрэг дайныг бүрэн зогсооход энэ тогтоол тусална гэдэг төвөгтэй болно.
Уржигдар 17 цаг 00 мин
ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ
Төрийн өмчит “Цемент шохой” компанийн удирдах албан тушаалтан Н.Ганхуяг “Зураг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээх асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т гомдол гаргасан. Уг гомдолд хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан, эсэхэд хийсэн дотоод хяналт, шалгалтын дүгнэлтээ тэд өчигдөр танилцууллаа.
Уржигдар 16 цаг 30 мин
“Хусдаг сугалаа” зохион байгуулсан хэрэгт 23 хүнийг яллагдагчаар татжээ
Олон нийтийн сүлжээнд “Хусдаг сугалааны азтан шалгаруулна” хэмээн шууд бичлэг (live) хийж, иргэдийг залилдаг байсан гадаад, дотоодын иргэдийн хамтарсан бүлэглэлийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж буй билээ. Эл хэрэгт Чингэлтэй дүүргийн Прокурорын газрынхан хяналт тавьж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 23 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэдний нэр дээрх эд хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь тус прокурорын газраас хязгаарласан гэнэ. Уг 23 яллагдагчийг 1700 гаруй хүнд таван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм.
Уржигдар 16 цаг 00 мин
Зөвхөн хоёр сая хүртэлх төгрөгийн орлогын ХАОАТ-ыг нэг хувь болгоно гэв
Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох өөрчлөлт бүхий төслийг гишүүн Ж.Баярмаа өнгөрсөн гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан юм. Тэгвэл Засгийн газраас тавдугаар сард өргөн барьсан татварын багц хуулийн төсөл дунд ч ийм хууль бий. Эдгээр төслийг хэлэлцэхийг нэгдсэн чуулганаар дэмжсэн тул ажлын хэсэг байгуулж, нэгтгэхээр болсон юм.
Уржигдар 15 цаг 30 мин
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, дулаалгын төсөлд хамтрах, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уржигдар 15 цаг 02 мин
Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болсныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дэмжжээ. Тухайлбал, агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал болон орон сууцжуулалт, замын хөгжлийн, эрчим хүчний, төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч гэсэн таван ажлын байр бий болгох гэнэ.
Уржигдар 15 цаг 00 мин
“Дэлхийн адууны өдөр”-өөр 10 мянган морьтны жагсаал болох нь
Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачлагч улс орнуудыг хамруулан Үндэсний их баяр наадмаар (долоодугаар сарын 11-13-нд) анх удаа тэмдэглэхээр болсон. Адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг олон оронд сурталчлан таниулах эл өдрүүдэд 56 орны зочин, төлөөлөгчид манай улсыг зорин ирэх нь. Тиймээс адууны өв соёлыг сурталчлан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс гадна эрдэм шинжилгээ, соёл, урлаг, спортын цуврал үйл ажиллагаа,
Уржигдар 14 цаг 54 мин
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хуулийн хэрэгжилтэд түлхүү анхаарч, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлж байна. Ойрын хугацаанд манай улс хүүхэд, гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг судалж, энэ талаар туршлага бүхий Солонгос улсын их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдаас мэдээлэл авч хамтран ажиллах болсон. Мөн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас хэрэгжүүлсэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийн үр шимээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, квот нэмэх, улмаар 9 дэх удаагийн УИХ-д эмэгтэй гишүүд олноор сонгогдох боломж бүрдсэн гэдгийг Хүний эрхийн дэд хорооны дарга танилцуулав.
Уржигдар 14 цаг 45 мин
“30 000 тонн ноос, 8.3 мянган тонн ноолуураа бүрэн боловсруулах хэрэгтэй”
ХХААХҮЯ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг өчигдөр эхлүүллээ. Төрөөс малын гаралтай түүхий эдийн боловсруулах түвшинг нэмэгдүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, бүтээгдэхүүнийг гүн боловсруулан, нэмүү өртөг шингээн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг бий болгоход анхаарч буй.
Уржигдар 14 цаг 30 мин
Мансууруулах бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг 31.6 хувиар өсөв
Энэ оны эхний таван сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 104 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 31.6 хувиар өссөн үзүүлэлт болохыг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Тодруулбал, эл хэрэгт холбогдуулан 193 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Уржигдар 14 цаг 00 мин
Бээжинг зорих монголчуудад зориулж аяллын таван чиглэл гаргаад байна
Монголын аялал жуулчлалын холбооныхон өмнөд хөршийн Бээжин хотод аяллын шинэ маршрут тодорхойлох судалгаа хийж, таван чиглэлд монголчуудыг татах боломжтой гэж дүгнэжээ. Үүнд Хятадын эртний өнгө төрх, түүхэн хэв маягийг орчин үетэй хослуулсан “Water town” хот, Цагаан хэрмийн хамгийн сайн хадгалагдан үлдсэн хэсэг, Азийн хамгийн нэр хүндтэй урлагийн дүүрэг болох “798 Art district”, Бээжингийн ликёрын музей, үйлдвэр, 2008 оны Бээжингийн олимпын усан завины тэмцээн зохион байгуулсан ордон, BAIC хэмээх бартаат замын автомашины үйлдвэр, жолоодлогын үзвэрийн төв зэргийг багтаасан байна.
Уржигдар 13 цаг 30 мин
Наадмын шагайн харваанд түрүүлсэн багийг 40 сая төгрөгөөр байлна
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хорооны дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай салбар хороог хуралдуулж, Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэл өгчээ.
Уржигдар 13 цаг 15 мин
Бөхөнгийн шилжилт хөдөлгөөнийг хониныхтой харьцуулан судлав
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын судлаачид монгол бөхөнгийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг бэлчээрийн хониныхтой харьцуулан судалжээ. Хонь харьцангуй хязгаарлагдмал бүсэд тогтвортой бэлчээрлэдэг бол бөхөн үүнээс 5-10 дахин өргөн уудам газар нутагт идээшлэн нүүдэллэдгийг тогтоосон байна.
Уржигдар 13 цаг 00 мин
Махны үнэ өнгөрсөн жилээс 60 гаруй хувиар нэмэгджээ
Үндэсний их баяр наадам хаяанд ирж, хүмүүс амралт зугаалгын бэлтгэлээ хангаж буй энэ өдрүүдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ түүхэнд байгаагүйгээр өслөө. Үндэсний статистикийн хорооноос гаргасан, сүүлийн дөрвөн жилийн зургаадугаар сарын эхэн үеийн гол нэрийн зарим барааны үнийг харьцуулан хүргэе.
Уржигдар 12 цаг 00 мин
“Ёл” нээлттэй тэмцээний шилдгүүд тодров
Бадминтоны холбооноос зуны улиралд зохион байгуулдаг “Ёл” нээлттэй тэмцээнд 12 аймаг, клуб, хот, дүүрэг, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 130 тамир чин оролцсон. 10-аас доош насны ангилалд охидын ганцаарчилсан төрөлд Өмнөговь аймгаас Ө.Зээмаа, хөвгүүдээс Н.Эрхэмбаяр алтан медаль зүүв. Холимог хосын төрөлд Н.Эрхэмбаяр, Ө.Зээмаа (Өмнөговь) түрүүлж, Т.Чингүүн, А.Оюунлхагва мөнгө, М.Энэрэл, Б.Есүй (Сонгинохайрхан дүүрэг) хүрэл медаль хүртлээ.
Уржигдар 11 цаг 40 мин
“Алтан феми” олон улсын кино наадамд монголчууд шагналын хур буулгав
Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдсан, эмэгтэй найруулагч, зохиолч, уран бүтээлчдийн өрсөлддөг “Алтан Феми” олон улсын кино наадамд энэ жил 130 орны 9600 орчим бүтээл өрсөлдсөн бөгөөд монголчууд шагналын хур буулгав. Тодруулбал, найруулагч Д.Галбаяр, продюсер Д.Хулан нарын бүтээсэн “Эмэгтэйн кейс” уран сайхны кино “Social impact” шагнал хүртсэн бол найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан” бүтээл “Best historical drama & cinematography” төрөлд тэргүүлжээ.
Уржигдар 11 цаг 30 мин