Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санаачилгаар хилийн чанадад сурч, ажиллаж буй монгол залуусын мэдлэг, ур чадварыг эх орныхоо хөгжил дэвшилд зориулах гүүр болох зорилготой “Mongol diaspora pilot internship summer programme 2026” хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
Туршилтын журмаар энэ сарын 5-наас хэрэгжүүлж эхэлсэн энэхүү зуны хөтөлбөрийн түншээр Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг ажиллаж буй. Дэлхийнөнцөг булан бүрээс 200 гаруй залуу мэргэжилтэнхүсэлт ирүүлснээс эхний ээлжид 24 оролцогчийг сонгон шалгаруулжээ. Сонгогдсондадлагажиг чид Ази, Европ, Хойд Америк, Ойрх Дорнодын нийт 12 улсын шилдэг их, дээд сургуульд суралцаж, албан байгууллагад ажиллаж буй юм. Тодруулбал, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, Киргизстан, Польш, Унгар, ОХУ, Итали, АНУ, Канад, АНЭУ-аас оролцогчид шалгарсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төрийн бус, нийгэмлэг, сангууд, хувийнхэвшлийн төлөөлөлболсон есөн байгууллагададлагажигчдыг хүлээн авч ажиллуулахаар болжээ. Эдгээр байгууллагыг дөрвөнстратегийнчиглэлээр нэгтгэсэн гэнэ.
“Дижитал инновац ба финтек” чиглэлд ХААН банк, “Аксиом” компани, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хамрагдсан бол “Нийгмийн эрүүл мэнд, шинжлэх ухаан ба биотехнологи” чиглэлд Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Оном” сан оролцож байна. Харин “Тогтвортой хөгжил, ESG ба ногоон хөгжил” чиглэлд “New nomad institute”, “Төрийн бодлого, боловсрол ба харилцаа холбоо”-ныход Монгол дахь Европын худалдааныболон Австралийн худалдаанытанхим, “Teach for Mongolia” байгууллагатус тус дадлагажигчдыг хүлээн авч ажиллуулах юм.
Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд нийт 18 төрлийн ажлын байр, мэргэжлийн чиглэлд залуусыг хуваарилжээ. Ингэснээроролцогчид өөрсдийн эзэмшиж буй мэдлэг, олон улсын туршлагаа Монголынхоо үйл ажиллагаатай уялдуулахын зэрэгцээ эх орныхоо хөгжлийн бодлого, бизнесийн орчин, нийгмийн салбарын өнөөгийн нөхцөлбайдалтай газар дээр нь танилцах боломж бүрдэх аж.
Г.Сансар