Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа
Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн батлагдаж, “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ. Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэлээ.
2025-10-06
П.Сайнзориг: Миний бие сая гараа угаасан, гар цэвэр, сэтгэл ч цэвэр, зарчим тунгалаг байгаа шүү
Тэрбээр, "Би УИХ-ын хүлээсэн тангараг, бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж, ард иргэдийг төөрөгдүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа Ноён Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хөндөж байна. Засгийн газрынхаа 100 хоногт юу амжуулсан талаар мэдээлэл өгсөн. Тухайн үедээ сагсан бөмбөгийн охид АНУ-ыг хожиж дэлхийн аварга болсон, шатар, бокс, математик, eSport-ийн баг амжилт гаргасан. Энэ бүхэн Засгийн газрын агуу ажил амжилт байлаа гэж ярьсан. Тайлангаа ингэж тавьж, иргэдийг бухимдуулахаас өөр зүйл хийсэнгүй.
2025-10-06
Г.Дамдинням: Нүүрсний үнэ унахад эдийн засаг нь хямралд ордог эдийн засагтай улс байж болохгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Зарим нэр бүхий гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж худал, гүтгэлэг мэдээлэл тарааж байна. Үүнд няцаалт хийхээр өнөөдөр мэдээлэл өгч байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. Ижил утгатай тогтоол өмнө нь есөн удаа гарч, 10 удаагийнх нь энэ болж байгаа юм.
2025-10-06
Нийслэлд 9 хэм дулаан байна
6-ны өдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025-10-06
Нийтийн тээврийн шалгагч нар сургалтад хамрагдлаа
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нарыг нийтийн тээврийн салбарын техник, технологи, парк шинэчлэлт, салбарт мөрдөгддөг хууль, дүрэм, журам, стандарт, үйлчилгээний ажилтны зан харилцаа, зорилтот бүлгийн иргэдэд хэрхэн үйлчлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгч чадавхжуулж, үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
2025-10-03
Б.Батцэцэг: Д.Амарбаясгалан ажлаа өгөөд хуулийн байгууллагад шалгуулаад, нэр төртэйгөөр улс төрийнхөө карьерыг үргэлжлүүлээсэй
Намайг хов зөөдөг гэж ховын журмаар ярихыг нь би ойлгоогүй. Яагаад таван хүний нэр дурдаж байгааг ч ойлгоогүй. Би хувьдаа зарчимтай байхыг хичээж ажилладаг. Ялангуяа гадаад харилцааны сайдын хувьд энэ улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал, гадаад бодлогот харш зүйлд маш хянамгай ханддаг. Олон талд харилцаанд зарчимтай байхыг хичээдэг. Төрийн тэргүүнтэй миний ажлын 50 хувь нь холбогддог. Учир нь улсаа төлөөлж төрийн тэргүүн олон арга хэмжээнд оролцдог. Иймд ажил үүргийнхээ хувьд хамтран ажилладаг. Хов ярьсан зүйл надад огтоос байхгүй" гэв.
2025-10-03
Томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун 4 цэнт вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж байна.
2025-10-03
Сүхбаатар талбайд барьсан түр байгууламжийг албадан буулгахаар болжээ
СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9-р сарын 19, 20, 21-нд "Номын баяр" арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураалгүй өнөөдрийг хүрээд байна. Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүллээ.
2025-10-02