Хүүхэд холбогдсон 2400 орчим зөрчил бүртгэгджээ
Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд холбогдсон нийт 2718 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65.2 хувь нь орон нутагт, 34.8 хувь нь Нийслэлд бүртгэгджээ.
2025-08-08
Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан байгуулна
Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байдаг. Эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, үндсэндээ их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн.
2025-08-08
Бутан улстай хамтран ажиллана
УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар болон тус бүлгийн гишүүд өнөөдөр (2025.08.07) Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2025-08-07
Н.Тавинбэх: Станцад аваар осол гарахад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж, гадагш зардаг хүн байх ёсгүй
ехнологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Гарсан гэмтлийг засварлах ажил долоо хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл өмнө нь 15 удаа гарсан байгаа. Гэмтлийн засварын ажлын тухай бүрд нь засаж, хэвийн ажиллагаанд оруулж байсан. "ДЦС-3"-ын үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч байна. Үйлдвэрийн гэмтлийг нийгэмд буруу байдлаар мэдээлж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна. Онцгой нөхцөл байдал тогтоогоод сэргээн босгон ажлыг хийж байгаа энэ үед дотроосоо буруу мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна. Станцад аваар осол гарахад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж байгаад харамсаж байна.
2025-08-07
Э.Батшугар: Цаасан И-баримтыг халж бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ
Иргэд И-баримтаа уншуулан 2 хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан и-баримт бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг байдаг. Тэгвэл Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар санаачлан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Ингэснээр цаасан и-баримтыг халж автоматаар бүртгэгдэн иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр энэ ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
2025-08-06
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.
2025-08-06
Богд хааны зуны ордны залгаа газрыг шалгаж, улсын хамгаалалтын зэрэглэлд оруулахыг үүрэг болгов
-Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 700 м2 газар /Богд хааны Хүрэн ордны хажуу талын/-ыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, хууль зөрчсөн албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, учруулсан хохирлыг нэхэмжлэх, үр дүнг энэ сард багтаан Засгийн газарт танилцуулах,
2025-08-06
Б.Цэнгэл: Төрийн өмчит компанийн захирлуудын сарын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны зарим шийдвэрийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Төрийн өмчийн компаниудын захирлыг үнэлэх , үнэлэмж болон цалин, хангамжийн байдал болон тоог цөөлөх тодорхой саналуудыг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны үр дүн, компанийн орлого болон ашигд нийцсэн цалин урамшууллыг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд бид Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, аргачлалыг боловсруулж байна.
2025-08-06
Орхон голд сэлэхээр орсон иргэн живж нас баржээ
Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал багийн “Хясаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 36 км, Орхон сумаас баруун урд зүгт 30 км/ 4 хүн "Орхон" голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дууудлагыг 08.02-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан байна.
2025-08-06
Нийслэлд 24 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
2025-08-06
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга боллоо
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.08.05/ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
2025-08-05