Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуульд зааснаар Итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-д оруулж, нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжээгүй учир Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцорохоор болсон. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
2025-06-04
У.Хүрэлсүх: Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш МУ-ын Парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын 5 жилийн хугацаанд бүх талаар дэмжсэн. Олон жил ЕС-ыг сургаж, хүмүүжүүлж, бэлтгэж ирсний хувьд хайрлаж, хамгаалдаг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд зовлонг нь мэднэ.
2025-06-03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо
Монгол Улсын Засгийн газар огцорлоо. Санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 гишүүн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн-44 гишүүн буюу 53,6 хувь, дэмжээгүй-38 гишүүн буюу 46,4 хувь эзэлж байна. Ийнхүү дэмжих санал 64 хувьд хүрээгүй тул Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Тэрбээр өнгөрсөн 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр 103 гишүүний саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад дахин томилогдож байв. Дараагийн Ерөнхий сайд 30 хоногийн дараа томилогдоно.
2025-06-03
Улаанбурхан өвчнөөр 4816 хүн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 2-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 4816, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 642, гэрээр 1025, эдгэрсэн 3147, Хавьтал 36307, нас баралт хоёр байна.
2025-06-02
Хүүхдийн баяраар дараах замыг түр хаана
“Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээний үеэр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болохоос гадна “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
2025-05-30
“Үдийн хоол” хөтөлбөрт бүх ангийн сурагчдыг хамруулах нь чухал гэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.05.30) Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2025-05-30