Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 02-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд болох Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцохоор өнөөдөр өглөө мордлоо. 
2026-09-02

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болно.
2026-09-01

Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй

Гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний тасралтгүй байдал, эмийн хүртээмжийг хангах зорилгоор гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX фактор болон бусад шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
2026-09-01

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно.
2026-09-01

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сургуулийг жишиг сургууль болгож буй юм.  57 дугаар сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцов.
2026-09-01

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.
2026-09-01

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

COP17 бага хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан 8 сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж буй. Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох юм
2026-09-01

Цахим залилан үйлддэг гадаадын нэг, Монголын дөрвөн иргэнийг илрүүлэн баривчилжээ

Залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг гадаад улсын нэг, Монгол Улсын дөрвөн иргэнийг илрүүлэн баривчилжээ
2026-08-25

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбахтай COP17 хурлын үеэр уулзлаа. 
2026-08-25

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо.
2026-08-25

COP17: “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нэг хэсэг болох “Хүүхэд, залуучууд, ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаль дэлхийгээ нөхөн сэргээж, ногоон ирээдүйг бүтээх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
2026-08-25

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газраас “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, энэ хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
2026-08-25

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлнэ

Дэлхий нийтэд үүсээд байгаа нефтийн бүтээгдэхүүний хямрал хурцадвал Монгол улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт томоохон эрсдэл дагуулж болзошгүй юм.
2026-08-25

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч, хатагтай Бет Бекдолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. 
2026-08-25

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ес дэх өдрөө Улаанбаатар хотод үргэлжилж байна. Талуудын албан ёсны хэлэлцээ болон бодлогын түвшний уулзалтууд өрнөж буй СОР17 бага хурлын Цэнхэр бүсэд өнөөдөр (2026.08.25) “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум болно.
2026-08-25

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, хувийн хэвшлийнхэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх "Ногоон өртөө"-г өнөөдөр ашиглалтад орууллаа.  
2026-08-24

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ

Уулзалтын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон хүндэт зочид, сайд нарын түвшний төлөөлөгчид мод тарьж, дурсгалын зураг авхууллаа.
2026-08-24

Орон нутгийн замд урсгал сөрж тээврийн хэрэгсэл мөргөж, жолооч гэмтжээ

Булган аймагт "Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл өчигдөр (2026.08.23) Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийг шалгахад Субару маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч урсгал сөрж, Бонго маркийн тээврийн хэрэгслийг мөргөжээ. Үүний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч гэмтсэн бөгөөд хэргийг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
2026-08-24

Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы засгийн газрын санхүүжилттэй хэрэгжиж буй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI), Тэрбум мод сан хамтран Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломжуудыг хэлэлцэх арга хэмжээг зохион байгууллаа. 
2026-08-24

Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

Улаанбаатар хот Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлнэ.
2026-08-21