COP17 бага хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан 8 сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж буй. Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох юм.
Тэгвэл маргааш буюу есдүгээр сарын 2-ны лхагва гарагт тэгш /0, 2, 4, 6, 8/ дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох зохицуулалттай байна.
