АИ-92 бензин 42 вагон орж ирсэн гэв
Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар шатахууны шуурхай штабаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 47 вагон АИ-92, 282 вагон дизелийн түлш, 10 вагон онгоцны түлш замдаа явж байгаа гэв. Өчигдөр буюу наймдугаар сарын 20-21-ны хооронд Сүхбаатар өртөөгөөр нийт 138 вагон, 8,463 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж иржээ.
2026-08-21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлын огтлолцлын гол цэг болгож буй.
2026-08-21
Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Иргэд 150150 тусгай дугаарт зурвас үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой. 150150 дугаарт иргэд зөвхөн зурвас илгээнэ.
2026-08-20
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус, тус өргөн мэдүүллээ.
2026-08-20
COP17-ын ногоон бүс нээлтээ хийлээ
COP17-ын Ногоон бүс өнөөдөр албан ёсоор нээж COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцогчид нээж үг хэллээ.
2026-08-18