Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн хуралдаанд "Ногоон - Ухаалаг - Эрүүл - Аюулгүй сургууль" үндэсний загварыг танилцууллаа. Эхний ээлжид 100 сургуулийн орчныг өөрчилнө. Энэ жил нэг сургууль гурван ээлжээр хичээллэхгүй. Аравдугаар сарын 1-нээс өмнө нэг ч сургууль цэцэрлэг нүхэн жорлонгүй болно" гэв.