Хахуулийн хэрэгт холбогдсон Газрын албаныханд яллах дүгнэлт үйлдүүлнэ
Эл хэргээс О.Сайнбаяр болон чиглүүлэгч Э.Цэнгэлмаа тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг тусгаарлан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, Дээд шүүх хүртэл гомдол, эсэргүүцэл бичсэнээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэлгүй, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болоод байна.
2024-05-31
Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй 20 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан, 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уржигдар хэлэлцлээ.
2024-05-30
УИХ-ын гишүүн асан, “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг албадан саатууллаа
УИХ-ын гишүүн асан, “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 48 цагийн хугацаагаар баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Түүнийг Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд “Монцемент” ХХК-ийн авсан 65 сая ам.долларыг зориулалт бусаар зарцуулж, АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хэмээн буруутгаж буй гэнэ.
2024-05-30
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас саатууллаа
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр 48 цагийн хугацаагаар албадан саатууллаа. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн нэг бус мөрдөгч Дархан-Уул аймагт ажиллаж буй аж. Түүнийг эл үйлдвэртэй төмрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа гэнэ.
2024-05-29
“Бэлтэс мөрөн”-гийн хэргийн холбогдогч нар өмгөөлөгчөөсөө татгалзаж хурлаа хойшлуулав
Хөвсгөл аймгийн Спортын ордонд өчигдөр эхэлсэн хуралд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын гурван прокурор, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 209 хүн, тэдний тав, яллагдагч нарын зургаан өмгөөлөгч, нэр бүхий дөрвөн иргэний хариуцагч болон шүүх хурлыг хөндлөнгөөс ажиглахаар 34 иргэн ирсэн байв. Гэвч яллагдагч Н.Уяабор, Г.Пүрэвсүрэн нар өмгөөлөгчдөөсөө татгалзан, шинээр өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар энэ сарын 29-нийг хүртэл хойшлуулсан юм.
2024-05-28
Хуучны Ленин клубийн өмчийг залилж авсан гэв үү
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихээс өмнөх коммунист тогтолцооны үед Зөвлөлт Холбоот Улсын болон хамтын нөхөрлөлийн бусад орны хөрөнгө, тусламжаар олон үйлдвэр, барилга байгууламж барьж ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Тэднээс манай улсад шилжүүлэн өгсөн нь ч бий. Одоо болтол хойд хөршийн өмч хэмээх бүртгэлтэй, эд хөрөнгийн маргааны эх ундарга болсон нь ч байдаг. Тус улсын өмчлөлийн орон сууцууд нэг хэсэг хэл амны бай болж байсан. Үүний нэг болох хуучны Ленин клуб буюу одоогийн Санкт-Петербург төв байршлаасаа эхлээд л бизнес эрхлэгчдийн анхааралд өртсөн.
2024-05-27
Бага насны охинтой бэлгийн харилцаанд орсон цагдаа нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлжээ. Мөрдөн байцаах алба (МБА)-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр ЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.
2024-05-24
Нүүрс борлуулсны татвараас зайлсхийсэн компанийн захирлын гэм бурууг дэнслүүлнэ
“Би зэт би” ХХК-ийн захирал Б.Батсуурь БНХАУ руу экспортолсон 19 тонн нүүрсний борлуулалтын орлого болох хоёр тэрбумыг 250 сая төгрөгийн татвар ногдох орлого гэж худал мэдүүлэн тайлангаа татварын байгууллагад гаргаж өгсөн хэмээн буруутгагдаж буй аж. Түүнд холбогдох хэрэгт Говьсүмбэрийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
2024-05-22
МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг хууль зөрчин өөр хүнд олгосон уу
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн удирдлага хууль зөрчин суралцагчдын тэтгэлгийг бусдад олгосон гэх хэрэгт холбогджээ. Тус төвийн захирал И.Жанболат, сургалтын албаны арга зүйч Е.Керим, Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, иргэн Х.Нигмет нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн яллагдагчаар тооцон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дууссан байна.
2024-05-21
“Ногоон автобус”-ны гэх хэргийг өмгөөлөгч нараас шалтгаалан хэлэлцэж чадсангүй
БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, нийслэлчүүдийн нийтийн тээвэрт явуулж эхэлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хийхээр товлоод байсан юм. Гэвч нэг бус өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй болсноос ирэх сарын 17-ныг хүртэл хойшлуулав. Тодруулбал, Нийтийн тээврийн газрын инженер асан Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай БНХАУ-д эмчлүүлж буй учраас хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлж хойшлуулах хүсэлт гаргасан бол тус газарт ажиллаж байсан Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Р.Батцогтын ар гэрт гачигдал гарсан байна.
2024-05-21
Хэргийн газраас олдсон баримтын ДНХ шалгуулсан хүмүүсийнхтэй таараагүй гэв
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн шинэ бүрэлдэхүүн явуулж буй билээ. Тэд 26 жилийн өмнө хэргийн газраас олдсон эд мөрийн баримтуудын нэгэнд нь АНУ-д ДНХ-ийн нарийвчилсан шинжилгээ хийлгэжээ. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Энхтөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Эрүүгийн 830142 дугаартай, С.Зориг нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа
2024-05-20
“Цахим эрүүл мэнд” төслөөс луйвардсан хөрөнгийг гадаадын компаниас гаргуулж, шилжүүлэн авчээ
Дэлхийн банкнаас 2022 онд манай Засгийн газраас төслийн хөрөнгөөс үр ашиггүй зарцуулсан 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн тогтоолыг ирүүлсэн байжээ. Өөрөөр хэлбэл, тус банкнаас санхүүжүүлсэн төслүүдийнхээ үр дүнд шинжилгээ, дүгнэлт хийгээд, энэ хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан болохыг тогтоож, буцааж авахаар хандсан нь Засгийн газрыг багагүй сандаргасан гэдэг. Үүний дагуу холбогдох шалгалтуудыг АТГ-аас хийж буй билээ.
2024-05-20
Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нар давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг эдлэхээр болов
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сард тэдэнд холбогдох хэргийг дахиж хэлэлцээд Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Мөнхбатын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, мөн хугацаагаар хорих ял оноосон. Харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан, мөн хугацаагаар хорих ял шийтгэсэн юм.
2024-05-17
О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ
Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулууны хэргийг О.Магнайгийн үйлдэлд нэгтгэн шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга байхдаа О.Магнай түүнд нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран оролцсон гэж яллагдагчаар татагдсан юм.
2024-05-16
Автобусны жолооч болохоор бүртгүүлсэн иргэнээс хахууль өгөхийг шаарджээ
Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс цалинг нь 1000 ам.доллартой тэнцэх хэмжээнд хүргэхээ зарласан. Үүнтэй холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нийтийн тээвэрт ажиллах хүсэлтэй жолооч нарыг бүртгэж эхэлсэн билээ.
2024-05-15
Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтний хэргийн давж заалдах шүүх хурал хойшиллоо
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар татсан. Нэр дурдсан 20 хүнийг Эрүүгийн хуулийн 21.1-ийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-ын хахууль өгөх, 18.6-гийн мөнгө угаах, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл заалтын дагуу буруутгаж буй юм.
2024-05-15
“Андын илч” ХХК-ийнханд захиалгаар халдсан гэмт бүлэглэлийнхэнд 1-16 жил хорих ял шийтгэлээ
Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Андын илч” ХХК-ийн Монголын талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон нь хүмүүсийн гэм бурууг шүүх дэнсэллээ. Уг хэргийг өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Л.Алтанхуяг (мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвсэглэн дээрэмдсэн), “Хулнаа” хэмээх Б.Хулансамбуу, “Цэнгэл” гэж нэрийддэг Н.Батцэнгэл, “Уугаа” гэх Б.Ууганзаяа нар бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчдийн шалгалтаар тогтоогдсон байдаг.
2024-05-14
Хүннүгийн үеийн олдворуудыг худалдахыг завдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Монгол орны археологи, палеонтологийн дурсгал, эртний түүх соёлтой холбоотой эд өлгийн зүйлсээ харийнханд худалдахыг завдсан хэргүүдийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж, прокурор, шүүхэд шилжүүлсээр байна. Хамгийн сүүлд Хүннүгийн үеийн олдвор болон бусад эд өлгийн зүйлс борлуулах гэж байсан Т.Энхбаатар, Э.Гантөмөр нарт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
2024-05-14
Хот тохижуулах чиглэлээр зарласан тендерүүд авлигачдыг өөгшүүлдэг
Нийслэл хэмээх их айлын хөрөнгө зоорийг ухаж, хулгайлж, хумсалж баяжигч олон. Үе үеийн хотын дарга нар нь зах замбараагүй газар олгож, төлөвлөлтгүй барилга бариулан, ашиглалтад хүлээж авахын тулд хээл хахуулиар шийдсээр ирсэн. Нэг бус дарга нь нийслэлийн өмчийг хувийнх мэтээр шамшигдуулж, хамаарал бүхий хүмүүс, тэдний ойр тойрныхны нэр дээр олгосон үйлдэлдээ хууль, шүүхийн байгууллагын хаалга татаж байв.
2024-05-13
Гаалийн татварыг үндэслэлгүйгээр багасгасан байцаагчдыг хуульчид хамгаалж байна гэв үү
Өмнөд хилийн Замын-Үүд боомтод ажилладаг гаалийн байцаагчид улсын төсөвт төвлөрүүлэх ёстой татварын орлогыг хууль зөрчин багасгаж, бусдад давуу байдал олгож байж болзошгүй хэд хэдэн хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНХАУ-ын талаас хүнд даацын автомашинаар оруулж ирсэн, гаальд мэдүүлэхдээ “Барилгын материал” хэмээсэн ч дотор нь өөр бараа байсан чингэлгийг гаалийн зөрчил хариуцсан байцаагч нар саатуулаад буй аж.
2024-05-10