Ч.МАНДАХБАЯР: “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртсэний дараа миний сэтгэл зүй хүчирхэгжсэн
Монголын мөсөнд авиралтын тамирчдаас ОУХМ Ч.Мандахбаяр өдгөө дэлхийн шилдгүүдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болжээ. БНСУ-ын Чонгсон, Францын Шампаньи-Ан-Вануаз, Швейцарын Саас-Фи хотод болсон мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд амжилттай оролцож, иж бүрэн медаль хүртсэн билээ. Тэрбээр дээрх тэмцээний дараа Канадын Эдмонтон хотод өнгөрсөн хоёрдугаар сард болсон ДАШТ-д өрсөлдөхдөө гурван тэмцээний нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн. Түүний хувьд 2022 он амжилт дагуулах эхлэл байв.
2024-09-30
Д.Баттулгад урианхай сурын хошой мэргэн цол нөхөн олгожээ
Урианхай сурын холбоо 1992 оноос эхлэн УАШТ-ийг жил бүр зохион байгуулж, 2013 он хүртэл түрүүлсэн харваачдад урианхай сурын улсын мэргэн цол олгосон. Улаанбаатар хотод гурван өдөр болсон УАШТ-д 13 багийн 150 харваач цэц сорьж, аваргуудаа шалгаруулав.
2024-09-26
Б.Тэгшбаяр ДАШТ-д 37 дугаар байр эзлэв
Швейцарын Цюрих хотод өрнөж буй ДАШТ-д Монголын баг дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нарын удирдлагад элит, 23 хүртэлх нас, залуучуудын ангилалд анх удаа хурд сорив. Тамирчид дээрх тэмцээнд оролцохын тулд олимпын наадмын адил эрх авч оролцдог.
2024-09-26
Б.ШИНЭБАЯР: Монголд биллиард хөгжиж эхэлсэн цагаас тамирчдыг бэлтгэсэн
Дасгалжуулагч, ОУХМ Б.Шинэбаяр Монголын биллиардын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахын зэрэгцээ тамирчдаа бэлтгэл хийлгэдэг. Холбооныхоо удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд, биллиардын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан найз нөхөдтэйгөө хамтран эх орондоо снүүкер биллиардын 15 улааны “Дэлхийн цом”, зургаан улааны ДАШТ-ийг анх удаа зохион байгуулж, тайлбартай хүргэж буй. Түүний удирдлагад Монголын тамирчид дээрх тэмцээнүүдэд дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, авьяас, ур чадвар, туршлагаар хол хоцрохгүй болсноо тоглолтоороо харуулав. Гадаадын баг тамирчдыг найрсгаар хүлээн авч, тав тухтай орчинд байрлуулан, тэмцээний дундуур Монголынхоо хөгжил, түүх соёл, дурсгалт газруудтай танилцуулж, завгүй ажилласан түүнийг зочноор урилаа.
2024-09-25
Бүх нийтийн гүйлт зохион байгуулна
“Эрүүл амьдралын экспо” арга хэмжээ ирэх амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан сурталчлах зорилгын хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж буй аж.
2024-09-20
Б.Нарантуяа хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар хотод үргэлжилж буй снүүкер биллиардын 15 улааны “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээнд 20 орны 76 тамирчин ур чадвараа сорьж байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлагад Монголын 16 тамирчин өрсөлдлөө.
2024-09-18
Ж.АНУЖИН: Дугуйнаас холдох тухай бодож эхлэх үед өрсөлдөгчид маань хурцалдаг байлаа
“Team Oggi” клубийн тамирчин, спортын мастер Ж.Анужин дугуйн спортын талбарт хөл тавьсан даруйдаа туршлагатай дасгалжуулагчийн удирдлагад хичээллэж, богино хугацаанд цахиур хагалж буй. Дотоодын тэмцээнд өсвөр үеийнхнээс ур чадвараараа спорт сонирхогчдын анхаарлыг татах болсон тэрбээр насанд хүрэгчдийн ангиллынхантай хүчтэй өрсөлдөх болов.
2024-09-18
А.Хүслэн дугуйт цанын төрөлд дэлхийн аварга боллоо
Тэрбээр цанаас гадна дугуйн спортоор давхар хичээллэдэг. БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Gang¬won-2024” залуучуудын өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын төрлийн 10 км-тхурд сорьсон юм.
2024-09-16