Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Монголын тамирчдаас эхний өдөр хоёр нь медаль хүртэв

Казахстаны Астана хотод үргэлжилж буй дэлхийн нүүдэлчдийн V наадамд Монголын тамирчид орны 85 орны 2500 гаруй оролцогчтой спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Энэ сарын 14-нд өндөрлөх тус наадмын эхний өдөр морьт харвааны тэмцээнд баг тамирчдынхаа шагналын салхийг хагалж Н.Алтанхуяг цамхаг намнаа Т110 төрөлд мөнгөн медаль хүртлээ.
2024-09-11

А.ЗОРИГТБААТАР: Ээжийн хэлсэн үг ДАШТ-ээс медаль хүртэхэд их нөлөөлсөн

А.ЗОРИГТБААТАР: Ээжийн хэлсэн үг ДАШТ-ээс медаль хүртэхэд их нөлөөлсөн
2024-09-10

М.МАНЛАЙЖАРГАЛ: Хурд, эрч хүч, сэтгэл хөдлөлөө гаргаж тоглоход хожил авчирдаг

“Шинэ өнөөдөр” сургуулийн 12а ангийн сурагч, Монголын ширээний теннисний шигшээ баг, “Өсөх зоос” клубийн тамирчин, спортын дэд мастер М.Манлайжаргал шилдгүүдийн эгнээнд хөл тавиад цөөнгүй жил болжээ. Дотоодын томоохон тэмцээнүүдийн хамгийн гол тоглогчоор тодорсон тэрбээр ах нарыгаа өнгөрсөн жилээс амжилтаараа хошуучилж эхэлсэн.
2024-09-06

“Улаанбаатар амазонс” багийн ахлах дасгалжуулагчаар Фран Гарсия ажиллах нь

“Улаанбаатар амазонс” багийн ахлах дасгалжуулагчаар Фран Гарсия ажиллах нь
2024-09-05

Манай тамирчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль гарджээ

Бүгд Найрамдах Малта улсад энэ сарын 8 хүртэл үргэлжлэх өсвөр үе, залуучуудын пауэрлифтингийн хэрэгсэлтэй ДАШТ-д манай тамирчид хүч сорьж байгаа. Залуучуудын ангилалд өрсөлдсөн эрэгтэй оролцогчдоос -74 кг-ын жинд Пауэрлифтингийн нэгдсэн холбоо, SBD клубийн тамирчин M.Балжинням шахалтын төрөлд 207.5 кг шахаж, алтан медаль хүртсэн. Тэрбээр суултынхад 255 кг-ыг сууж, таталтынхад 250 кг-ыг татаж, тус бүр IV байр эзлэн, нийлбэр дүнгээр 712.5 кг-ыг өргөж, мөнгөн медаль авчээ.
2024-09-05

Өсвөр үеийнхэн долоодугаарт жагсав

Японы Токио хотод болсон “Азийн хүүхдүүд” спорт солилцооны наадамд өсвөрийн тамирчид оролцлоо. Тивийн орны 15 хотын тамирчид өрсөлдсөн тус наадамд манайхан VII байрт жагслаа.
2024-09-05

Дээд лигийн тоглолтод видео туслах шүүгч нэвтрүүлэхээр болжээ

Монголын хөл бөмбөгийн холбоо 2023 оноос эхлэн видео туслах шүүгч буюу VAR технологийг нэвтрүүлэх чиглэлээр ОУХБХ-той хамтран хамтран ажиллаж байна. Угажлын хүрээнд Монголын хөл бөмбөгийн дээд лигийн АШТ-ий шүүлтэд видео туслах шүүгчийг нэвтрүүлэхтэй холбогдуулан шүүгч, операторуудыг бэлдэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулжээ.
2024-09-04

Д.Лхагвадорж, У.Цэнгэл нар Канадын “Crystal beach” багт тоглох нь

Д.Лхагвадорж, У.Цэнгэл нар Канадын “Crystal beach” багт тоглох нь
2024-09-04

Модон бөмбөгийн Азийн АШТ-ээс эрэгтэйчүүд багаараа хүрэл медаль хүртжээ

БНСУ-д зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах элсний анхдугаар тэмцээний модон бөмбөгийн төрөлд өрсөлдсөн Монголын шигшээ багийнхан долоон медаль хүртэв. Дээрх тэмцээний талбайн цохилтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Санзайдорж мөнгө, Б.Мөнхбат хүрэл медаль зүүсэнюм. Түүнчлэн хосын тэмцээнд оролцсон тоглогчдоос Д.Даваадорж Г.Санзайдорж нар хүрэл медаль гардсан.
2024-09-03

Г.ГАНТУЛГА: Дэлхийн аварга болохдоо сэтгэл догдлолоо ил гаргаагүй

Монголын жиү жицүгийн спортод Галсандоржийн Гантулга хэмээх залуу цойлж, улсынхаа төдийгүй тив, дэлхийн дэвжээг дайчин, зоримог, уран барилдаанаараа чимж буй. Тэрбээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн жиү жицүгийн анги болох “Jump” (jiu jitsu universal management program) хөтөлбөрийн IV дамжааны оюутан, “Jet sharing Mongolia”, “G Mobile” ХХК-ийн тамирчин. Үндэсний бөхөөр хичээллэснээр, спортын гараагаа эхлүүлж, жүдо, самбогийн дотоодын томоохон тэмцээнээс цөөнгүй шагнал гарджээ. Байлдааны самбо бөхийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн түүнд 2023 он амжилт далласан өөдрөг жил байв. Тэрбээр АНЭУ-ын Абу-Дабид зохион байгуулсан сонирхогчдын ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн Монголын анхны тамирчин болсон юм. Тэгвэл тус хотод өнгөрсөн хавар болсон бүсний ангилалгүй Азийн АШТ-ий неваза төрөлд аваргаар тодорсон билээ. Улаанбаатар хотод улсын наадмын дараа зохионбайгуулсан“Улаанбаатарпро” олон улсын тэмцээнд, мөн Зүүн Азийн АШТ-д тус бүр тэргүүлсэн түүнийг зочноор урилаа.
2024-09-03

Т.Ариунзаяа дэлхийн, Э.Буян-Өлзий Азийн аваргаар тодров

Перу улсын Лима хотод өнгөрсөн сарын 27-31-нд зохион байгуулсан өсвөр үеийнхний жүдо бөхийн ДАШТ-д дасгалжуулагч Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын удирдлагад Монголын 20 тамирчин оролцов. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр үүнээс өмнө Европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж байв. Гурав дахь өдрийн барилдаанд “Гүрү дожо” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа -57 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга болсон юм.
2024-09-02

Монголын баг паралимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна

“Парис-2024” зуны спортын паралимпийн наадмыг өнгөрсөн сарын 28-нд нээсэн. Энэ удаа манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин ур чадвараа сорьж буй. Эх ний өдөр Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ У.Сүрэнжав -52 кг-ын жинд K44 ангилалд шагналын салхи хагалж, алтан медаль хүртэв.
2024-09-02

Монголын тамирчид медалийн төлөө тоглоно

Элсний анхдугаар тэмцээний модон бөмбөгийн төрөл
2024-08-29

Э.Буджав, Б.Ундрах, Э.Ирээдүй нар дэлхийн аваргаар тодорлоо

Зэвсэгт хүчний алба хаагчид Киргиз улсад болсон туухай өргөлтийн ДАШТ-д 13 орны 700 гаруй тамирчинтай өрсөлдлөө. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн IV дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Буджав 68 кг-ын жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр хошой алт, мэргэжлийн төрлийн өргөлтөд хүрэл медаль хүртэв.
2024-08-29

Б.БАЯСГАЛАН: ДАШТ-д оролцсон тамирчдаас  хамгийн залуу нь би байсан

Нисэх загварын спортын УАШТ-ий жолоодлогот уран нислэгийн өсвөр үеийнхний ангилалд өнгөрсөн жил оролцож, тэргүүн байрт шалгарсан Б.Баясгалан энэ удаа Улаанбаатарт болсон нийслэлийнаваргашалгаруулахтехник, технологийн олимпиадад түрүүлж, нисэх загварын спортын хотын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. АНУ-ын Индиана мужийн Манси хотод энэ сарын 11-17-нд зохион байгуулсан ДАШТ-д ур чадвараа сорьсон Ази, Европын тамирчдаас хамгийн залуу оролцогч нь тэр байсан. 12 насандаа эх орноо төлөөлж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн түүнийг “Шинэ танил” буланд онцолъё.   
2024-08-29

Б.Сэр-Од, Г.Хишигсайхан нар Нью-Йоркийн марафонд хурд сорих нь

Б.Сэр-Од, Г.Хишигсайхан нар Нью-Йоркийн марафонд хурд сорих нь
2024-08-28

Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа дэд байр эзэллээ

Энэтхэгийн Банглор хотод зохион байгуулсан таеквондогийн Азийн аварга шалгаруулах 10 дахь тэмцээнд манай тамирчид дасгалжуулагч Д.Аюурзана, А.Дөлгөөн, Д.Мягмарсүрэн, Н.Нэргүй нарын удирдлагад оролцжээ.
2024-08-28

Б.Даариймаа дэлхийн нүүдэлчдийн V их наадмын шүүгчээр ажиллана

Казахстаны Астана хотод ирэх сарын 8-13- нд болох дэлхийн нүүдэлчдийн V их наадамд 89 улсын 2500 гаруй тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөх нь. Тус наадмын модон барилдааны тэмцээнд манай улс долоон тамирчнаа оролцуулах аж. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 65, 70, 80, 90, 105, эмэгтэйчүүдийн 55, 75 кг-д манай тамирчид өрсөлдөнө. Монголоос олон улсын шүүгч Б.Даариймаа модон барилдааны тэмцээнийг анх удаа шүүхээр боллоо. Тэрбээр олон улс, тивийн тэмцээнийг цөөнгүй дэнсэлсэн ур чадвараараа дэлхийн туршлагатай шүүгчдийн тоонд зүй ёсоор багтаж буй
2024-08-08

Б.Мөнгөнзул ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Казахстаны Астана хотод зохион байгуулсан, шатрын блиц (түргэн) болон рапид (түргэвчилсэн) тоглолтын багийн ДАШТ-д Монголоос “Hunnu air” багийнхан улсаа төлөөлж анх удаа оролцлоо. Манайхан энэ удаа дэлхийн чансааг тэргүүлэгч Магнай Карлсен, дэлхийн аварга Дин Лирэн нартай өрсөлдсөн. Тэднээс тавдугаар ширээнд тоглосон Б.Мөнгөнзул түргэн тоглолтын ангилалд хувийн дүнгээр хүрэл медаль хүртлээ. Манай улсын багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Ү.Агьбилэг, Олон улсын шатрын холбооны мастер С.Чингүүн, Б.Мөнгөнзул, дэд мастер А.Эрхэмбаяр нар багтсан юм
2024-08-07

Олон улсын шүүгчдийн сургалт зохион байгуулж байна

Монголын хөл бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн энэ сарын 16-нд эхэлнэ. Үүнтэй уялдуулан тус холбооны шүүгчид бэлтгэлээ базааж буй. Дээд лигийн тоглолтын өмнө Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны шүүгчдийн онол, практик, фитнес сургалт Монголд үргэлжилж байна. Энэ удаагийн сургалтыг ОУХБХ-ны туршлагатай сургагч багш Мохамед Розали Баг Яакүб, техникийн багш Видьяа Хабиба Бинти Шамсури, БНХАУ-ын фитнесийн багш Жан Лин Лин нар удирдан явуулж байгаа
2024-08-05