Тайландын Бангкок хотод зохион байгуулсан сонирхогчдын боксын Азийн АШТ-д 21 орны 210 тамирчин оролцсон. Монголоос дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлагад найман боксчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд ОУХМ Г.Бадмаараг хүрэл медаль хүртэж, багийнхаа медалийн салхийг хагаллаа.
Эрэгтэйчүүдээс 57 кг-д Г.Лундаа, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, +91 кг-д Х.Бекнур нар хүрэл медалийн төлөөх тоглолтод өрсөлдөгчдөө ялж, шагналын тавцанд зогсов. Энэ удаа Узбекистаны баг 11 алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт, Казахстаных есөн алт, таван мөнгө, зургаан хүрэл медальтай дэд, эзэн орны тамирчид гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль гардан III байрт жагссан байна.
Азийн боксын холбоонд Украины залуучуудын шигшээ багийнхан дээрх тэмцээнд оролцох хүсэлт тавихад зөвшөөрснөөр тамирчид нь хошой мөнгө, 11 хүрэл медальтай нутгаа зорьжээ.