Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Цэрэндулам

2469 иргэнд 256.7 тэрбум  төгрөгийн ипотекийн олгожээ 

2023 он гарснаас хойш энэ сарын 16 хүртэлх хугацаанд 2469 иргэнд 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосныг БХБЯ-наас мэдээллээ. Зээлдэгчдийн 66 хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутгийн иргэд аж. Зээлийн 199.2 тэрбум төгрөгийг нь Монголбанкны эх үүсвэрээс жилийн зургаа, 57.5 тэрбумыг нь арилжааны банкууд өөрийн хөрөнгөөс зургаагаас дээш хувийн хүүтэй олгожээ.
2023-05-22

Газар тариалангийн салбарын хөгжлийн гурван саад 

Энэ талаар ХХААХҮЯ-наас тодрууллаа. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Тариалангийн газрыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ирүүлж буй тоо хэмжээнд үндэслэн тооцдог. Аж ахуйн нэгжүүд жил бүр хаана, хэдэн га талбайд ямар бүтээгдэхүүн тарихаа шийддэг учраас талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд төрөөс оролцох боломжгүй гэсэн үг” хэмээв. 
2023-05-19

Эдийн засаг 7.9 хувиар өсөв 

Улсын хэмжээнд нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого эхний улиралд оны үнээр 1.8 сая төгрөг байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 134 мянгаар өссөн дүн аж. Тэгвэл өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.8 сая төгрөг болж, 2022 оны 1-3 дугаар сарынхаас 241 500-гаар айна. Дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зардал жилд 12.2 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ-ноос дурдлаа. 
2023-05-18

“Хашааны газрынхаа 10 хувьд ногоо тарихад л амьжиргаа дээшлээд ирнэ” 

Ц.Амарсанаагийнхашиглаж буй хүлэмжүүдээ өөрсдөө барьжээ. Хүлэмжийн бөмбөгөроройн төмрийгматийлгахбагажтай хүнээс тусламж авснаас бусдыг өөрсдөө барьж босгосон аж. Хүлэмжүүд нь бүгд зуныхбөгөөд ногоогоо гүний худгаас дуслын системээрусалдаг. Ийм усалгаа нь ус бага зарцуулахын зэрэгцээ ногоог шаардлагатай чийгээр тасралтгүй хангадгаараа давуу талтай. Ернь өрхийн тариалан эрхэлж нарийн ногоо, цэцэг тарьж буй айлууд газраас жилд хоёр, хүлэмжээс дөрвөн удаа ургац авах боломжтой гэнэ. Ногооны үрийн хувьд элбэг, бууц ашиглах нь хөрсөө тордоххямд бөгөөд үрдүнтэй арга гэдгийгмэдээд авбал илүүдэхгүй. 
2023-05-17

Хүнс бэлтгэн, нийлүүлэгчдэд 81 тэрбум төгрөгийн урамшуулал, хүүгийн татаас олгожээ 

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022-2023 онд дотоодын зах зээлд нийлүүлж, үйлдвэрлэгчдэд борлуулсан улаан буудай, хүнсний ногоо, сүү болон нөөцийн мах бэлтгэн, гурил үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд ХХААХҮ-ийн сайдын тушаалын дагуу урамшуулал, хүүгийн татаас олгожээ. Тодруулбал, 7.5 сая кг хүнсний ногоо нийлүүлсэн 137 аж ахуйн нэгж, иргэнд 754.2 сая, 16.8 мянган тонн улаан буудай нийлүүлсэн 55 компанид 1.6, дотоодын үйлдвэрүүдэд сүү тушаасны урамшуулалд 1.3 тэрбум төгрөг олгосон байна.
2023-05-16

Чанаргүй зээл 2.3 их наяд төгрөгт хүрэв 

Манай улсын хэмжээнд өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт 30.1 их наяд төгрөгт хүрч, 2022 оны мөн үеийнхээс 9.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн анхаарал хандуулах буюу чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сард 1.4 их наяд төгрөг болсон нь жилд 39 хувиар нэмэгдсэн дүн аж.
2023-05-16

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын орон сууцаас 40 айлынхыг нь ашиглалтад орууллаа

Тухайлбал, эхний багц ажил буюу технологийн бус барилга байгууламжуудыг энэ оны гуравдугаар улиралд барьж дуусгах юм. Мөн атмосфер, вакум нэрлэгийн болон ханасан хий ялгах үндсэн технологийн байгууламжууд, 49 резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэргийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэх аж. Ташрамд дурдахад, дээрх үйлдвэрийг 2025-2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. 
2023-05-12

“Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд агаар, хөрсний бохирдолд нөлөөлдөггүй”

Үйлдвэрүүдийг битүүмжлэл сайтай, үнэргүй байлгах тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэдэд мэдрэгдэж буй таагүй үнэр бол “Харгиа” цэвэрлэх байгууламжаас гардаг
2023-05-12

Кг гурилын үнэ жилд 1000, сүү литр нь 800 орчим төгрөгөөр өсжээ

Түүнчлэн “Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр нэгдүгээр зэргийн савласан гурилыг кг-ыг нь 2200-2250, 25 кг-тайг нь 49 000- 50 000 төгрөгөөр борлуулж байв
2023-05-12

Үндэсний технологийн компаниуд уул уурхайн биржийн нэгдсэн систем хөгжүүлэх нь 

Мөн “Эрдэнэс Ай Ти консорциум”-аас уул уурхайн экосистемд бүтээгдэхүүний спот, форвард, фьючерс арилжаа, опцион хэлцэл, тэдгээрийн төлбөр тооцоо болон тээвэр ложистикийн мөшгөлтийн цогц платформыг хөгжүүлснийг дурдав. Тус консорциумын ТУЗ-ийн дарга Д.Даваа “Нүүрсний биржийн цахим худалдаанд нүүрс нийлүүлэгч, тээвэрлэгч, ложистикийн компаниуд өөрсдийн системээр болон IT компаниудын нэгдлийн системээр оролцож болно” гэсэн юм. 
2023-05-11

Цалинтай, цалингүй асрах ажил хийж буй иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд 

“Эмэгтэйчүүдийн нүдээр асрахуйн эдийн засаг” чуулганыг “Монфемнэт үндэсний сүлжээ” ТББ болон эдийн засагчид хамтран өчигдөр зохион байгууллаа. Асрахуйн эдийн засаг буюу цалинтай, цалингүйгээр асрах ажил хийж буй хүмүүсийн 70 хувь нь эмэгтэйчүүд аж. Тэдний 71 хувь нь хүүхэд, 65 орчим хувь нь өндөр настан, өвчтэй хүмүүсийг асарч буй юм байна. Эмэгтэйчүүд сард 73.5 цагийг хүүхэд асрахад зориулдаг гэвэл багадаа 176 400 төгрөгөөр үнэлэгдэх хөдөлмөр гэнэ. Түүнчлэн цалин хөлсгүй ажлыг эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад гурав дахин их хийж байгаа бөгөөд 15-аас дээш насныхны цалин хөлсгүй ажлын мөнгөн дүн манай улсын ДНБ-ий 8.2-15.3 хувьтай тэнцэж буйг МУИС-ийнхан тооцжээ.
2023-05-11

 Гадаад худалдааны бараа эргэлт 7.7 тэрбум ам.долларт хүрэв 

Манай улсын энэ оны эхний дөрвөн сарын гадаад худалдааны бараа эргэлт 7.7 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 50.4 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 5.1 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд борлуулж, 2.6 тэрбумаар үнэлэх бүтээгдэхүүн худалдан авч, экспортын орлого импортын дүнгээс 2.4 тэрбумаар давжээ. Экспортын орлогын 88.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 4.1-ийг нь үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, хоёр хувийг нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтаас бүрдүүлсэн байна
2023-05-10

Ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн иргэдийн олонх нь шаардлага хангахгүй байна

Гэтэл зургаан хувийн хүүтэй зээл нь олддоггүй янзтай. Манай компанийн хувьд өр ихтэй, бас борлуулалт муу учраас хэцүүхэн л байна. Ам метрийг нь 3.5 сая төгрөгөөр үнэлэн, бэлэн мөнгөөр худалдан авбал 10 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж зарлаад ч байр авах хүн алга” гэж ярилаа. 
2023-04-11

Гадаад худалдааны бараа эргэлт 57 хувиар өсжээ

 Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 5.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 57 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ
2023-04-10

Улаанбаатарыг “ухаалаг” камертай болгоно гэсээр удлаа

Тэгвэл дээрх хуулийн хүрээнд бид нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, талбайд санаа тавина уу гэхээс айлд хулгай орохоос сэргийлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, орц, давхар бүрт камер суурилуулах боломжгүй. Хувь хүний нууцын үүднээс иргэд дургүйцдэг, өөрсдийг нь хянахыг оролдлоо гээд таатай ханддаггүй. Хэрэв СӨХ, эсвэл тухайн барилгын компаниас айлуудын үүд, давхруудад камер тавих бол иргэдээс санал авах учиртай. Санал авалгүйгээгээр камержуулбал бид хариуцлага хүлээх болдог. Камерын бичлэг шүүлгүүлж гэр бүл хооронд зөрчил үүссэн, маргаан гарсны улмаас СӨХ буруудсан тохиолдол бий” хэмээв. 
2023-04-06

Үнэ нь өссөн барилгын материалын нэр, төрөл 800-д хүрсэн гэв

БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллага хамтран “Барилгын сэргэлт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Барилгын тендерийн баталгааг өнгөрсөн намар бууруулж нийт зардлын 0.5, гүйцэтгэлийн баталгааг гурван хувь болгосон аж. Гэсэн ч аж ахуйн нэгжүүд барилга барих нэг тэрбум төгрөг тутамд багагүй хөрөнгө төгрөг байршуулж буйг чуулганд оролцогчид шүүмжиллээ.
2023-04-05

"Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн гишүүдийг 270-аас 27 болгоно

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Үүний дагуу тус компани дахь охин аж ахуйн нэгжүүдийн бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар өчигдөр “Эрдэнэс Монгол”-д ажиллалаа. 2007 онд байгуулсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлээд буй. Энэ шинэчлэлээр өөрийн харьяан дахь 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжих юм. 
2023-04-05

Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд ахиц бий юү

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах ажил өдгөө үргэлжилж буй. Сүүлийн 30 жилд гурванудаа шинэчлэн найруулж, 300 гаруй зүйл заалтыг нь өөрчилсөн уул уурхайн салбарын “малгай” хуульд ийнхүү дөрөв дэх удаагаа “гар хүрэх” нь.
2023-04-04

 Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхлэв

10 цистерн буюу 592.9 тонн шатахуун бүхий галт тэрэг “Зүүнбаян” өртөөнөөс 416.1 км аялан “Цогтцэций” өртөөнд хүрчээ. Ийнхүү анхны туршилтын тээврийг эхлүүлсэн бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэхээр төлөвлөснөө ЗТХЯ-наас дурдав.
2023-04-03

177 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр мэдүүлжээ

Нөгөөтээгүүр хувьцаа эзэмшигчид хуралдаа оролцон, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ биелүүлэх хэрэгтэйг дээрх хорооноос зөвлөсөнюм.
2023-03-31