Хөхний хавдраас сэргийлэх өдөрлөг зохион байгуулна
Үүнд хавдраар өвдөж эдгэрсэн иргэд, тэдний гэр бүлийнхэн оролцох аж. Мөн сонирхсон бусад иргэн ч тэдэнтэй нэгдэхийг зохион байгуулагчид уриалав. Үүнээс гадна тухайн өдрийн 10.00-14.00 цагт төв талбайд зассан асарт мэргэжлийн эмч нар хавдраас урьдчилан сэргийлэх талаарх зөвл өгөө, мэдээлэл өгч, үзлэг үнэ төлбөргүй хийх гэнэ. Ташрамд дурдахад, “Ягаан тууз алхалт” нь зөвхөн Монголд бус, олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ юм.
2023-05-26
“Дижитал” иргэд тусгай үйлчилгээ шаардаж байна
Нөгөө талаас ихэнх ажил олгогч шинэ үеийнхний харилцаа, хандлага, ажиллах арга барилд шүүмжлэлтэй хандаж, тэднийг өөрчлөхийг хүсэх болов. Улмаар энэ нь энгийн нэг асуудал биш болохыг цаг хугацаа харуулаад буй бөгөөд “Z үеийнхнийг хэрхэн ажиллуулах вэ” гэсэн асуултыг ажил олгогчид зүй ёсоор тавихад хүрлээ.
2023-05-22
Ц.РАДНАА: 90 хүрээд амьдралынхаа түүхийг бичнэ
-Үүнд хариулах гэхээр онгирсон болчих гээд байх юм. Би эм ууж үзээгүй гэхэд бараг болно. Залуу байхад ханиад зэрэг хөнгөн өвчин тусаж л байлаа. Тийм үед толгойны болон ханиадны эм ууж үзсэн. Түүнээс өөр эм ууж байгаагүй ээ. Тамирчин болсноос хойш ханиад хүрсэн ч гүйж хөлсөө гаргаад л эдгээчихдэг болсон доо. Одоо надад эм уух шаардлага байхгүй. Эрүүл мэндийн хувьд хараа жаахан муудаж эхэлж байна. Аргагүй өтөлснийх биз. 90 нас хүрч байгаа хүн чинь муудалгүй л яах вэ гэж бодож сууна. Гэхдээ харааны шил байнга зүүхгүй. Зөвхөн сонин, ном зэрэг жижиг үсэгтэй зүйл уншихдаа л хэрэглэдэг. Сонсгол бол дажгүй ээ.
2023-05-09
Англи, япон хэлтэй инженерүүдийг ажилд урилаа
“1000 инженер-Ажлын байр-2023” өдөрлөгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, ШУТИС-иас өчигдөр зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдан, Япон Улсад их, дээд сургууль төгсөөд, өнгөрсөн сард эх орондоо ирсэн 105 залуу уг өдөрлөгт оролцов.
2023-04-26
Сургуулийн сэтгэлзүйчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулна
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар өнгөрсөн хичээлийн жилээс сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. Уг тушаалын дагуу 203 сэтгэлзүйчийг мэргэшүүлэн бэлтгэсэн бөгөөд тэд хэдийн ажлын байртай болсон байна. Тэгвэл тус яамны мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй ч сургуулиудад ажиллаж байгаа сэтгэлзүйчдийг чадавхжуулахаар болжээ.
2023-03-24
99 орны иргэдэд цахим виз олгоно
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Үүнд Европын орнууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг улс багтаж буй юм. Уг шийдвэртэй холбоотойгоор цахим виз олгох улсын жагсаалтыг шинэчилж, 99 орны иргэдийг хамруулахаар болов.
2023-03-24
“Зуны цагийн хуваарьт шилжих нь ач холбогдолгүй”
Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сарын 9-нд Засгийн газраас 82 дугаар тогтоол гарган, зуны цагийн хуваарьт шилжүүлсэн байна. Харин уг зохицуулалт нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэвмаягт сөрөг нөлөөтэйгөөс гадна олон улсын нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг гэсэн үндэслэлээр 2017 оны хоёрдугаар сарын 8-ны Засгийн газрын хуралдаанаар дээрх тогтоолыг хүчингүй болгосон аж. Тэгвэл энэ удаад зуны цагийн хуваарьт шилжих, эсэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эцэслэн шийдэх гэнэ.
2023-03-22
Аз жаргалын индексээр Монгол Улс 137 орноос 61-т эрэмбэлэгдэв
Дэлхийн аз жаргалын өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан жил бүр дэлхийн аз жаргалын индексийг танилцуулдаг. Бие даасан шинжээчдийн бүлэг уг индексийг гаргаж, аль улсын иргэд хамгийн аз жаргалтай амьдардгийг тодруулдаг юм байна.
2023-03-21
Нийслэлд барьж буй 669 барилгыг шалгана
Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 669 барилга барьж буй гэнэ. Сүүлийн үед барилгын чанар, газар хөдлөх эрсдэлийг олон нийт хөндөх нь ихэссэн тул шинээр барьж байгаа барилгуудын чанар, аюулгүй байдлыг шалгахаар болсныг Хотын стандарт, хяналтын газраас өчигдөр мэдээлэв.
2023-03-21