Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Мөнхзул

Их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог баталжээ

Их сургуулийн босго оноо 480, дээд сургуулийнх 440, коллежийнх 400, орон нутгийн сургуулиудад 410
2023-03-17

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг Францын “Үндэсний гавьяа” одонгоор шагнажээ

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны зарлигаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг “Үндэсний гавьяа” одонгоор шагнажээ. Монгол Улс дахь Францын Элчин сайд Сэбастиен Сүрүн өчигдөр уг одонг гардуулсан юм. Гишүүн Ж.Чинбүрэн нь Монгол, Францын парламентын бүлгийн даргаар ажилладаг бөгөөд үүнийхээ хүрээнд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг нь ийнхүү үнэлснийг Францын Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.
2023-03-16

Он гарснаас хойш долоон хүн ДОХ-оор өвчилснийг илрүүллээ 

Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор долоон хүн өвчилснийг илрүүлжээ. Үүнээс тав нь Улаанбаатарт, хоёр нь Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн аж. Уг тоог өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад таван тохиолдлоор илүү байна.
2023-03-16

Н.ТАМИР: Газар хөдлөлтөд тэсвэргүй 543 барилга байна

Турк, Сири улсад өнгөрсөн сард хүчтэй газар хөдөлсөн нь барилгуудын чанарын тухай хөндөх шалтгаан болж, Улаанбаатарт ч ийм эрсдэл тохиолдвол яах вэ гэх асуултыг олон нийтийн дунд тавьж эхэлсэн юм
2023-03-15

Х.НОМИНГЭРЭЛ: Мөнгөнөөс хамаарсан тогтолцоог өөрчлөхгүй бол эмэгтэйчүүд улс төрд шударга өрсөлдөх боломжгүй

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр маргааш тохионо. Энэ өдрийг угтан “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын зөвлөх Х.Номингэрэлтэй ярилцлаа
2023-03-08

М.ПҮРЭВЖАВ: Суурь өвчтэй хүмүүс Цагаан сарын өдрүүдэд хоол хүнсээ хэтрүүлэхгүй байх хэрэгтэй

ШУТИС-ийн багш, хоолзүйч, шим тэжээл судлаач, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа
2023-02-16

Б.ПҮРЭВСҮРЭН: Даргын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх ёстой гэсэн зохицуулалт байхгүй

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДВАЛ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БОЛОМЖТОЙ
2023-02-07

 11 жилд 10 сайд “амраад” буцсан салбар 

Эрүүл мэнд бол хүн амын амьдралын чанарыг тодорхойлдог хамгийн чухал салбар. Тийм ч учраас улс орнууд энэ салбартаа ихээхэн анхаарал хандуулдаг. Эрүүл мэндийн системийн олон эерэг үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр бичигддэг ХБНГУ-д тус салбарын сайдаар эрүүл мэндийн бодлого болон менежментээр Харвардын их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн ажилладгийг Зүүн Финландын их сургуулийн нийтийн эрүүл мэндийн бодлого болон эрүүл мэндийн эдийн засгийн дэд профессор Д.Жавхланбаяр нийгмийн сүлжээнд бичжээ.
2023-01-17

“Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Тус музейн нэг болон зургадугаар давхарт нь хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдзориулсан боловсролын танхим байрлаж буй гэнэ. Эдгээрт нэг ээлждээ 20-25 хүүхэдхүлээж авах боломжтой бөгөөдсургалтадшаардлагатай тоног төхөөрөмжөөр тусгайлан тохижуулсан аж.
2023-01-13

Зудад өртсөн сумын тоо 15 болж нэмэгдэв

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийг тогтмол үнэлж байгаа аж. Тус газраас гаргасан мэдээллээр өдгөөесөн аймгийн 15 сумд цагаан зуд болж байна. Зудад өртсөн сумын тоо хэдхэн хоногийн өмнө 13 байсан бол ийнхүү хоёроор нэмэгджээ.
2023-01-13

Өмнөд хөршийнхөн цагаан сарын аяллаа эхлүүлжээ

БНХАУ-ын иргэд энэ сарын 22-нд эхлэх билгийн тооллын шинэ жилийн аялалдаа гарчээ. Төрөл төрөгсөл, ойр дотнынхонтойгоо золгохоор яарсан зорчигчдын тоо ойрын хугацаанд Хонконгоос Хятад руу л гэхэд 400 000 орчим байх төлөвтэй байна.
2023-01-10

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэлийн уралдаан зарлалаа

Шалгаруулалт хоёр үе шаттай аж. Эхний шатанд сэдэв тус бүрт шилдэг 10 илтгэлийг шалгаруулах нь. Хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 15-нд болох гэнэ. Энэ үеэр эхний шатнаас шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулж, хэлэлцүүлэх аж.
2023-01-10

“Амгалан” дулааны станцад дахин гэмтэл гарчээ 

“Амгалан” дулааны станцад дахин гэмтэл гарч, Баянзүрх дүүрэг дэх 10 000 орчим айл халуун усгүй болсон гэнэ. “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас мэдээлснээр бол тус станцын нэгд үгээр зууханд гэмтэл гарчээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 8-ны оройноос айл өрх үүдийн халуун усыг хязгаарлаж эхэлснийг Баянзүрх дүүргийн оршин суугчид хэлсэн юм.
2023-01-10

Х.БЭХБАТ: Монгол, АНУ-ын харилцаа хамтарсан тунхаглалд заасны дагуу амжилттай урагшилж байна

Х.БЭХБАТ: Монгол, АНУ-ын харилцаа хамтарсан тунхаглалд заасны дагуу амжилттай урагшилж байна
2022-12-28

Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байх нь

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Уг төлөвөөр бол 2023 оныэхнийсард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь.
2022-12-28

 “Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр төлөвлөж байна”

 БНХАУ ирэх сарын 8-наас хилээ нээнэ гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Үүний дагуу манай улс ч харилцан хилээ нээж, ачаа тээвэр хэвийн үргэлжлэх үү гэдэг нь олны анхаарлын төвд байгаа
2022-12-28

Осол их гардаг сумуудад яаралтай тусламжийн цэг ажиллуулна

Осол их гардаг сумуудад яаралтай тусламжийн цэг ажиллуулна
2022-12-20

Гурван сургууль тутмын нэг нь сэтгэлзүйчтэй болжээ

Сургууль бүрийг мэргэшсэн сэтгэлзүйчтэй болгох ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эхлүүлээд буй. Сэтгэлзүйчдийг мэргэшүүлэн бэлтгэх дөрөв дэх ээлжийн сургалт өнгөрсөн баасан гарагт дуусав.
2022-12-19

19 аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиализын аппарат хүлээлгэн өглөө

Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, 19 аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн баасан гарагт гемодиализын аппарат хүлээлгэн өглөө.
2022-12-19

 П.НАРАНБАЯР: Нийслэлийн 34 агентлаг, орон нутгийн өмчит 60 гаруй газраас цомхотгож, төсвийг нь хэмнэх шаардлагатай

 П.НАРАНБАЯР: Нийслэлийн 34 агентлаг, орон нутгийн өмчит 60 гаруй газраас цомхотгож, төсвийг нь хэмнэх шаардлагатай
2022-12-02