-Юуны өмнө Улаанбаатар хотын энэ оны төсвийн биелэлт, зарцуулалт ямар байсан бэ гэдэгт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Энэ жилийн төсвийн биелэлт, зарцуулалтад аудитын дүгнэлт хийлгээд, ирэх он гаргаад ярилцах юм билээ. эгэхээр одоогоор надад тоон мэдээлэл нь алга. Ерөнхийд нь хэлэхэд, нийслэлийн хөрөнгө оруулалтууд, төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтууд ихээхэн саатсан. Агентлаг, газрууд тааруу ажиллаж байна. Би өнгөрсөн намар нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдааны еэр энэ талаар хэлсэн. өсвийн гүйцэтгэл маш муу байгаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын санхүүжилт миний санаж байгаагаар 30 хувьд ч хүрээг үй байсан. Өнгөрсөн сарын 1-ний байдлаар ердөө 44 хувьд л хүрлээ. Энэ нь туйлын муу ажиллаж байна гэсэн г. Мэдээж янз бүрийн шалтаг, шалтгаан бий. Нэгдүгээрт, бараа, бүтээгдэхүүний нийн өсөлт нөлөөлж байна. Нийслэлээс зарласан тендерүүдэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцохоо больсон. агаад гэвэл зардлаа нөхөж дийлэхгүй. Мөн тендерийн нийн дүн хэтэрхий бага. Гэтэл бараа, бүтээгдэхүүний нэ, ялангуяа барилгын материалынх 40-50 хувиар өсчихлөө. иймээс аж ахуйн нэгжүүд тендерт оролцож чадахаа больчихож байгаа юм. Энэ бол эдийн засгийн маш муу дохио. Үүний цаана аж ахуйн нэгжүүд бизнесийнхээ боломжуудыг алдаж, ажлын байраа цомхотгож байна. Хоёрдугаарт, тендер шалгаруулалтын йл явцад улс төрийн нөлөө байдаг. ендерээс цавчаа хийдэг бүхэл бүтэн төрийн алба оршдог гэж ярьдаг, иймэрхүү шүүмжлэл байнга гардаг. Үүнийг таслан зогсоох шаардлагатай. Бид ч үүнийг нэлээд ухаж, тодруулна.
-Хотын ирэх оны төсвийн төслийг өнгөрсөн даваа гаргаас нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж эхэллээ. Төсвийн төслийг хэр сайн боловсруулсан бэ. Өмнө дурдсан асуудлуудыг шийдэж чадах уу?
-Ер нь нэлээд чанга гэж хэлэхээр төсөв оруулж ирлээ. Нэгдүгээрт, 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлнэ гэсэн тоо бий. Өнгөрсөн жилийнхээс 500-гаад тэрбум төгрөгөөр илүү гэсэн үг. Энэ ачааллыг бид дийлэх үү. Ийм хэмжээний орлого бүрдүүлж чадах уу. Нэлээд хүндрэлтэй үед нийслэлийн төсвийг нэмэгдүүлэхээр оруулж ирлээ. Хэдий тийм боловч инфляцын өсөлтөөс шалтгаалаад дүндээ дүн болох байх. Нэг анхаарууштай зүйл бол нийслэл орлогоо бүрдүүлсний дараа Засгийн газарт шилжүүлнэ. Татан төвлөрүүлэлт гэж ярьдаг шүү дээ. Засгийн газар өнгөрсөн жилийнхээсээ 3.5 дахин их буюу 590 гаруй тэрбум төгрөг нийслэлээс авахаар болсон нь маш муу мэдээ. Түүнчлэн орон нутгийн бие даасан байдалд ч нөлөөлнө. Энэ оны төсвөөс 160 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 420 тэрбум төгрөгийг түгжрэлдээ зарцуул гээд нийслэлд үлдээж байсан шүү дээ. Ирэх жилийн хувьд Засгийн газар уг мөнгөө эргүүлээд авчихна гэсэн үг. Үүнийг түгжрэл хариуцсан сайд зарцуулна.
-Төсвийн дийлэнх буюу 88.9 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн. Ингэхээр орлого бүрдүүлэлтийн ихэнх ачаалал иргэдийн нуруун дээр ирэх нь гэх шүүмжлэлих гарч байна.
-Нийслэлийн төсвийн нийт орлогыг 526 тэрбум төгрөгөөр тооцсоноос татварынх нь 334 тэрбум. Татварын бус орлогод нь хувьцааны ногдол ашиг, төрийн өмч түрээслүүлсний төлбөр, төсөвт байгууллагын өөрийн орлого, авто зам ашигласны төлбөр, хүү, торгуулийн орлого багтана. Жишээлбэл, хүү, торгуулийн орлогыг 100 тэрбумаар төлөвлөсөн байна. Ер нь татвар нэмэх ямар ч хүчин чадал байхгүй. “Ковид” гарснаас хойших гурван жилийн хугацаанд үндсэндээ бүгдийг нь шавхлаа шүү дээ. Одоо эдийн засгаа сэргээх гэхээр урд хөршид байдал эвгүй боллоо, Украинд дайн гарлаа гэсэн нөхцөл байдлыг эрх баригчид дурддаг. Өөрсдөө хийж чадах зүйлээ энэ мэт асуудал руу чихээд байна.
-Улсын, нийслэлийн төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэх зарчим баримталсан гэж албаныхан мэдээлсэн. Хотыг төсвийг үнэхээр хэмнэж чадсан уу?
-Хэмнэж чадаагүй. Нийслэлийн Засаг даргын харьяаны 34 агентлаг, орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот 60 гаруй үйлдвэрийн газар бий. Энэ олон байгууллагыг нэгтгэн, удирдлагуудыг нь цомхотгох гэсэн шулуухан зорилготой байх ёстой. Тэдгээрээс хэмнэх хэрэгтэй. Мөн янз бүрийн судалгааны нэртэй, 3-4 тэрбумаар нь төсөвлөчихсөн байгууллага ч байна. Жишээ нь, зөвхөн хэвлэл мэдээлэлд 2.2 тэрбум төгрөг төсөвлөчихлөө. Үүний талаар бид лавлахад хотын дарга “Наад байгууллагыг чинь татан буулгачихсан шүү дээ. Яагаад татан буулгаагүй вэ” гэж хуралдааны танхимд доод албан тушаалын хүмүүстээ шууд хэлсэн. Тэгэхээр энэ 2.2 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж ойлгоод байна.
-Төсвөө хэмнэхийн тулд ямар агентлаг, газруудыг нэгтгэх вэ. Жишээ дурдаж болох уу?
-Зарим төлөөлөгч санал гаргаж байна л даа. Бодлогын шинжтэй зүйлүүд бий. Жишээ нь, Газрын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар гэж байна. Энэ хоёрыг өмнө нь нэгтгэж байсан. Одоо бол тусдаа үйл ажиллагаа явуулж буй. Нэг нь газрыг нийтийн өмч болгоно гэдэг. Гэтэл нөгөө Хот байгуулалт, хөгжлийн газар нь барилга бариулах зөвшөөрөл өгөөд байдаг. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшилд байх ёстой газарт барилга бариулчихдаг. Тэгээд л чулуун ширэнгэ үүсгэж, түгжрэлийг улам ихэсгэж байна. Жишээ нь, миний сонгогдсон тойрог Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт, хуучны хорооллын тэхий дунд “Наран трейд” компани 16 давхар барилга барих гэж байсан. Тэрийг нь шууд зөвшөөрчихдөг. Ийм болохоор л иргэд тэмцэхээс өөр аргагүй. Ер нь Улаанбаатар хотын төвийн бүсүүдэд барилга барих ямар ч боломжгүй. Үүнийг хориглосон, 1145 дугаартай, С.Батболд хотын дарга байхдаа гаргасан захирамж бий. Одоо ч хүчинтэй. Хүн амын нягтшилд суурилаад барилга бариулахгүй байх, зөвхөн нийгмийн дэд бүтцийн буюу сургууль, цэцэрлэг л барина гэсэн уг захирамж нь 248 хуудастай. Харамсалтай нь, өдгөө хэрэгжүүлдэггүй, ширээний нүдэнд хэвтэж байна шүү дээ. Гэхдээ хүн амын нягтаршлаар нь тооцоод, барилга бариулахгүй гэх нь хангалтгүй. Яагаад гэвэл бүртгэлтэй хүн ам цөөн, тэнд шилжин суурьшсан, бүртгүүлээгүй хүн олон бий. Хүмүүстэй уулзаад явахаар бүртгүүлснээсээ бараг 50 хувиар илүү байх жишээтэй. Ийм нөхцөлд барилгын өөрийнх нь нягтшилыг тооцох ёстой. Нийт талбайн 30 хувь хүртэлх хэсэгт нь барилга барьж болно гэсэн стандарт бий. Үүнийг илүү багасгах хэрэгтэй. Ингэж байж иргэд таатай амьдарна. Ер нь хүний амьдралын зорилго нь хүүхдээ таатай өсгөхөд л байгаа шүү дээ. Эцэг, эх болсон мөчөөс эхлээд л хүүхдээ боловсролтой, сайн хүн болгох сон, таатай орчинд өсгөх сөн гэж боддог. Гэтэл энэ шаардлагыг манай нийслэл хангаж чаддаггүй. Нөхцөл байдал жилээс жилд улам дордсоор байгаа. Харин бидний санаа бол агуу байдаг. Азид тэргүүлэгч, аз жаргалтай хот болгоно гэх мэтээр ярьдаг. “Аз жаргалтай хот” гэдэг хөтөлбөр нь 90 хувийн биелэлттэй гээд дүгнэчихсэн. Гэтэл одоо бид аз жаргалаас туйлын хол, бараг 97 хувь нь аз жаргалгүй байгаа.
-Улаанбаатарт тулгамдсан гол асуудал нь замын түгжрэлгэж хэлж болохоор байна. Гэтэл нийслэлийн ирэх оны төсөвт түгжрэлийг бууруулах дорвитой шийдэл, хөрөнгө тусгаагүй гэсэн шүүмжлэл гарсан. Ер нь энэ асуудалд шийдэл байна уу?
-Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг төсвийн төсөлд тусгасан. Гэхдээ мөнгөн дүн нь бага, 20 хүрэхгүй тэрбум төгрөг. Зам засах, нэмэх ажлууд л байна. Харамсалтай нь, зам нэмснээрээ түгжрэл буурахгүй. Бангкокийн жишээ бий. Замаа өргөтгөсөн, гэсэн ч түгжрэл улам нэмэгдсэн гэдэг. Үр дүнд нь Бангкок дэлхийд түгжрэлээрээ гайхагддаг болсон. Тэгэхээр энэ бол эцсийн, сайн шийдэл биш. BRT буюу автобусанд зориулсан тусгай зам, LRT буюу хөнгөн тэрэг, метро гэдгийг тойроод бид 10 жил маргалдлаа. Алийг нь ч хэрэгжүүлсэнгүй. Сайхан нэртэй ТЭЗҮ, төслүүдийнх нь хуудас шарлаад, эдийн засгийн тооцоог нь дахиж хийхээс өөр аргагүйд хүрлээ. Тиймээс зоримог шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Нийтийн тээврийг нэн даруй нь шинэчлэх, төрөлжүүлэх шаардлагатай. Зөвхөн зам дээр явдаг биш, газар доогуур, дээгүүр явдаг нийтийн тээвэр хэрэгтэй. Гэхдээ дүүжин тээвэр биш шүү. Төсвийнхөө хөрөнгө, бололцоог ашиглаад ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь, хотын даргын манлайлал туйлын сул байна. Хотын дарга LRT төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Бид дэмжсэн. Яагаад гэвэл цагт 14 000 хүн зөөх чадалтай. Хөдлөх бүрэлдэхүүнээ дөрвөн жилийн дотор төлөх боломжтой. Нийслэлийн хүн ам 1.6 саяд хүрч байгаа. Ийм олон иргэн үйлчлүүлнэ шүү дээ. Тэгэхээр орлоготой, зээлээ эргэн төрөх боломжтой төсөл. Тиймээс зоримог хийх хэрэгтэй. Үүнд олон нийтийн анхаарлыг хандуулж, үндэсний, нийслэлийн хэмжээний зөвшилцөл бий болгоход манлайлал хэрэгтэй. Алсдаа бидэнд метро хэрэгтэй, үндэсний аюулгүй байдлын үүднээс ч тэр. Гамшиг болбол метро иргэдийн аюулгүй байдлыг хангах объект болдог. Хамгийн гол нь эдгээрийг эхлүүлэх л шаардлага байна. Бас төмөр замын ач холбогдлыг ойлгох ёстой. Төмөр зам хөгжсөн газруудад чинээлэг дундаж давхарга бий болдог. Авто замаа түлхүү хөгжүүлээд, төмөр замын хөгжил сул бол баян, ядуугийн ялгаа маш их гардаг. Мөн төмөр зам нь байгаль орчинд ээлтэй хэрэгслийн нэг. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд манлайлал л туйлын хэрэгтэй байна. ХҮН нам хэрэв нийслэлийн ИТХ-д олон суудал авч чадсан бол эдгээрийг аль хэдийн шийдээд эхэлчих байлаа.
-Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, хот хариуцсан сайд нийслэлийн төсвийн хэлэлцүүлэгт оролцсонгүй. Ер нь сайд хэрхэн ажиллах нь тодорхойгүй, ялангуяа нийслэлтэй яаж уялдах нь ойлгомжгүй байгаа. Яагаад хотын хамгийн чухал асуудал, төсөв хэлэлцэх үеэр сайд оролцсонгүй вэ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Толгой нэмэгдэх тусам хариуцлага алга болдог, бие бие рүүгээ түлхдэг. Асуудал үүсэхэд хотын дарга “түгжрэл”-ийн сайд хариуцна гэж хэлнэ. Нөгөөх нь би салбар дундын зохицуулалт хийх үүрэгтэй хүн гэх мэтээр ярьж эхэлнэ. “Түгжрэл”-ийн сайдыг Ерөнхий сайд томилсон. Ажлаа Ерөнхий сайдад тайлагнана. Тэгэхээр орон нутгийн засаглалд оролцохгүй гээд ИТХ-ын хуралдаанд ирээгүй шиг байгаа юм. Уг нь асуудал, “дайн”, гамшиг нь энд, нийслэлд байна. Бид үүнийг хөндөж ярьсан. Гэтэл хүмүүс “Нийслэлийн төлөөлөгчид Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дээр очиж ярих хэрэгтэй” гэх жишээтэй. “Түгжрэл”-ийн сайдын ажил гэвэл 800 орчим автобус худалдаж авах захиалга өгөх юм шиг байна лээ. Тэгээд хувьчилчихсан байсан автобус баазыг төрд өндөр үнээр эргүүлж авна. Ингээд л “түгжрэл”-ийн сайдын ажил энэ жилдээ дуусна. Автобус баазыг хувьчилж авсан хүн нь чухам хэн бэ. Тэр хүнд л ашигтай зүйл “түгжрэл”-ийн сайд хийх нь. Хямд хувьчилж авчихаад, өндөр үнээр төрд эргүүлж зарж байна гэсэн үг шүү дээ. Ер нь асуудал бүхэнд сайд томилдог юм бол ханиад хариуцсан сайдыг гурван сараар ажиллуулмаар байна.
-Сэлбэ голын эргийг тохижуулах төсөл олон хүний шүүмжлэлтэй тулгарч, эцэстээ төсвөөс эгүүлэн татахад хүрлээ. Та үүнийг юу гэж дүгнэх вэ?
-Би хүмүүсээс өөр бодолтой байна. Сэлбэ, Туул гол бол нийслэлийн иргэдийн байгальтайгаа ойр байх гол боломж. Эдгээр голын дагуу иргэд хоггүй, цэвэрхэн орчинд амарч, зугаалж, усны шувууг нь ажигладаг байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ арилжаа наймаа эрхлэх боломж бүрдүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр Туул голыг хашсан. Удахгүй Сэлбийг хаших гээд байна. Энэ чинь бидний гол шүү дээ. Улаанбаатар хотын бүх дүүргийг дайрч байгаа, дундын өмч. ХҮН намынхан асуудал дэвшүүлсний үр дүнд нийслэлийн Засаг даргын дунд хугацааны мөрийн хөтөлбөрт “Голууд” төслийг хэрэгжүүлэхээр тусгуулж чадсан. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалт хэрэгтэй. Байгальд ойр аргаар тохижуулах хэрэгтэй. Өндөр үнэтэй юм хэрэггүй шүү дээ. Бид өмнө нь бага багаар ч гэсэн хийе гээд Сэлбэ голын дагуу явган хүний зам засах гэж оролдож байлаа. Гэтэл нийслэлийн захиргаанаас “Бид дунд хугацаанд мундаг ажил хийнэ. Та нар дураараа хийж болохгүй” гээд зогсоосон. Төрийн алба энэ мэтээр ажил гацаадаг биш, урагш явдаг, хөгждөг байх ёстой.
-Өнгөрсөн жил та гэр хороололд анхаараагүй төсөв баталлаа гэж ярьж байсан. Ирэх оны тухайд нөхцөл байдал өөрчлөгдөх нь үү?
-Өөрчлөгдөөгүй. Улам л дордож байгаа. Уг нь гэр хороолол руу дэд бүтэц татсан жишээнүүд бий. Зарим газарт айлын хашаанаас 100 орчим метрийн ойр зайд ч татчихсан байна. Гэтэл айлууд тэндээс хашаа руугаа татаж чадахгүй байгаа шүү дээ. Өндөр өртөгтэй болохоор тэр. Төсвийн мөнгөөр айл айл руу дэд бүтэц татаж чадахгүй. Нөгөө талаар миний хашаа, байшинг газарт оруулаад, өндөр барилга барина, тэндээс нь байр авна гэсэн хүлээлтийг гэр хорооллын айлуудад үүсгэчихсэн. Тиймээс газартаа ямар нэгэн хөрөнгө оруулахгүй байна. Уг нөхцөл байдлыг засахын тулд “Хашаандаа сайхан амьдаръя” гэдэг концепцыг хэрэгжүүлэх ёстой. Байгаль орчинд ээлтэй, ногоон шийдэлтэй орон сууцууд, түүнд зориулсан төсвийн дэмжлэг, зээлүүд хэрэгтэй. Гэр хорооллын байрлал бол хамгийн сайхан газар. Зөв хөгжсөн хотууд бол манай гэр хорооллын байрлалд хамгийн өндөр үнэтэй орон сууцын хорооллууд барьчихсан байгаа. Тэндээсээ нийслэлээ тэр чигт нь харна. “Нэг сая долларын үзэмж” гэх мэтээр ярьдаг даа. Тэр чинь манай гэр хороололд байгаа юм. Жишээ нь, Дарь-Эхэд Улаанбаатарыг тэр чигт нь харах гоё газрууд бий. Тийш хөрөнгө оруулах бизнесийн сонирхлууд бий болгох шаардлага байгаа. Зөв бодлого хэрэгжүүлбэл гэр хорооллын асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой. Хашаандаа сайхан амьдарч, бизнес эрхлэх боломж нь өндөр байгаа. Энэ бол гэр хорооллын ирээдүйн дүр зураг гэж хардаг.
-ХҮН намын бүлгээс төсвийн төсөлд ямар саналууд оруулахаар төлөвлөж буй бол?
-Эрэмбийн хувьд сургууль, цэцэрлэгийн асуудлууд онц чухал байна. Хувийн сургуулиудын зах зээл үндсэндээ ханачихсан. Хувийн хэвшлийн, ерөнхий боловсролын бараг 200 сургууль бий. Ер нь цаашдаа заавал хувийн сургуульд хүүхдээ сургана гэдэг хандлага өөрчлөгдөнө гэж ажиглаж байгаа. Тиймээс өсөн нэмэгдэх хэрэгцээг төрийн өмчийн сургууль, цэцэрлэгээр хангахаас өөр аргагүй. Төсвийг энэ чиглэлд илүү хандуулах ёстой. Уг арга хэмжээ нь түгжрэлийг бууруулахад ч нөлөөлнө. Таны гэрийн дэргэд сайн сургууль байвал хүүхдээ хол зөөх шаардлагагүй. Гэтэл өнөөдөр “Амгалан” станцаас тавдугаар сургууль руу очдог хүүхдийн төлөө автобус явуулж байгаа шүү дээ. Харамсалтай нь, төсвийн төслөөс харахад, ирэх жил нэг сургууль, нэг цэцэрлэг л ашиглалтад оруулах нь. Бусдад нь төсөв амсуулаад л орхих бололтой. Жишээ нь, бид тэмцэж байгаад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт 240 ортой цэцэрлэг бариулахаар болсон юм. Уг цэцэрлэгийн барилгын төсөвт ирэх жил нэг тэрбум төгрөг тусгасан. Нийт өртөг нь 4.4 тэрбум лдаа. Тэгэхээр хэзээ дуусгах юм бэ. Хэмнэж болох газраасаа хэмнээд, сургууль, цэцэрлэгийнхээ барилгуудыг ирэх онд багтаан ашиглалтад оруулах хэрэгтэй. Хэрэгцээтэй сургууль, цэцэрлэгийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газраас гаргасан байдаг. Ядаж тэрийгээ харж, нэн шаардлагатайг нь богино хугацаанд ашиглалтад оруулъя. Заах багш нараа хурдан бэлдэх хэрэгтэй. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг ингэж л хангана. Энэ мэт саналыг ХҮН намын бүлгийнхэн нэлээд хэлнэ ээ. Олзуурхууштай нь, “Явган хүний болон дугуйн замыг чухам хэдэн км-ээр нэмэх вэ” гэсэн миний асуултад “210 км” гэж хариулсан. Цаашдаа 800 км хүргэнэ гэж байгаа юм. Заавал авто зам дагасан дугуйн, явган хүний зам байх албагүй. Гэр хорооллоос шууд урагш чиглэсэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчихдог замууд хэрэгтэй гэж ХҮН намын бүлгээс шаардаж байгаа. Өмнө нь Сонсголонгийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл, Туул голын эрэг дагуу явган хүний зам тавьсан шүү дээ. Тэндээс Зайсангийн гүүр өнгөрөөд, Маршалын гүүр хүртэлх хэсэгт хойшоо гарсан явган хүний зам огт байхгүй. Бүгдийг нь хашчихсан. Ердөө нэг л хашаа тэнд бий. Бараг нийслэлийн хамгийн урт хашаа байх. Тэнд явган хүний зам тавих ёстой.