“Хоолонд хордсон хүүхдийн тоо үзлэг, шинжилгээний явцад нэмэгдэж, 45 болсон”
“Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд амарч байсан “Орчлон” сургуулийн 30 гаруй хүүхэд хордлогод орсон. Харамсалтай нь, энэ талаар “Найрамдал” зуслан болон “Орчлон” сургуулийн удирдлагын зүгээс эцэг, эхчүүдэд албан ёсоор мэдээлэл өгөөгүй, эсрэгээрээ болсон үйл явдлыг тэднээс нууж, хугацаа алдсан гэнэ.
2024-09-02
Халуун усгүй гурван сар боллоо, шугам хоолой засдаг хүн ч алга
Орон сууцын айл өрхүүдийн зуны “зуд” нь халуун усаа хаалгуулах байдаг. Ус, дулааны шугам хоолойн төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийхийг мэдээж дэмжинэ. Гэхдээ л ус хаасан 7-14 хоногт байрны оршин суугчид яаж зутардаг билээ дээ. Тэгвэл X хороолол орчмын орон сууцуудын хэдэн мянган айл өрх, үйлдвэрлэл, үйлчилгээнийхэн энэ зун гурван сар гаруйн хугацаанд халуун усгүй амьдарлаа.
2024-08-30
Гүйцэтгэлийн санхүүжилт даатгалын санг “залгиж” байна
Эрүүл мэндийн салбарт санхүүгийн томоохон хямрал нүүрлэж болзошгүйг, тэр дундаа Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) дампуурахдаа тулсныг “Өнөөдөр” сонин өмнө нь цуврал нийтлэлээрээ сэрэмжлүүлж байв. Харин өдгөө эл аюул хэдийн нүүрлэжээ. Даатгалын сан сүүлийн дөрвөн жилийн турш орлогоосоо давсан зардалтай (графикт үзүүлэв) ажиллаж ирэв. Тооцоолол, үр ашгийн судалгаагүйгээр эл салбарт нэвтрүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн систем нь ЭМДС-гаа цөлмөсөөр, адагт нь “амыг нь барих” боллоо.
2024-08-29